Гуравдугаар эмнэлгийн эмч нар уналт таталтын мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг.

Энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор 50 мянгаас-120 мянган ам долларын өндөр өртөгтэй байдаг тул иргэд тэр бүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг.

Тэгвэл улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлттэй эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (леннокс гастогийн хам шинж) эмгэгийн үеийн каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг тус тус амжилттай хийжээ.

Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасаж, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл

ouyngerel [66.181.161.244] 2023-03-05 12:36:31

манай дүү унадаг одоо галдээрээ наад түлэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа.хагалаанд орвол үнэ өртөг хэр вэ

Зочин [192.82.82.82] 2023-03-03 16:40:16

3-r emnelegiin emch nar mundag bnaa.Olon huuhdiig eruul bolgooroi.

Uuriintuya [203.91.115.247] 2023-02-28 18:21:49

Gaihaltai.. Emch nartaa amjilt husie

lhamyanjin [66.181.183.152] 2023-02-28 13:57:19

emch nar mundag bn shvv ilvv ih mjilt


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.