ХСҮТ-Д БАЙДАГГҮЙ “MRI” ШИНЖИЛГЭЭГЭЭРЭЭ ТҮРИЙ БАРЬСАН “МЕД ПОРТАЛ” ЭМНЭЛЭГ Ж.ЧИНБҮРЭНГИЙНХ ҮҮ
Хавдрын эмнэлгийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хавдартай өвчтөнүүд болон хавдартай эсэхээ мэдэх гэсэн иргэд тус эмнэлгийн гадаа хонон өнжин дугаарлан зогсож байна. Ингэж дугаарлан зогссоны эцэст сая нэг үзүүлэх хувь тохионо. Үзүүлээд үнэхээр хагалгаанд орох шаардлагатай бол дахиад 14-30 хоног хүлээж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Товчхондоо хавдрын эмнэлгийн ачаалал байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж, хавдрын шинэ эмнэлэгтэй болох, одоо явуулж байгаа үйлчилгээ, эмчилгээгээ өргөжүүлэх шаардлагыг иргэдийн зүгээс удаа дараа тавьж байна. Энэ бол асуудлын нэг тал.
Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн ачаалал яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан байгааг эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Хавдрын эмнэлэгт хөл гишгэх зайгүй байгаа. Үүнийг шийдэхийн тулд өргөтгөл барих эсвэл шинэ эмнэлэгтэй болох ёстой. Гэхдээ үүнээс өмнө тус эмнэлэг доторх “Мед портал” гэх хувийн эмнэлгийг гаргах шаардлагатай талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг саяхан үүрэг өгөөд явж. Үүнээс харахад ХСҮТ өөрөө өвчтөнүүдээ багтаан ядаж байж, яагаад хажууд нь хувийн эмнэлэгт алга дарам газраа хуваалцаж байгаа юм бэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл хавдартай өвчтөнүүдийн эмчлүүлэх орчныг булаасан гэх “Мед портал” гэх хувийн эмнэлэг хэнийх вэ.
Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү эмнэлэг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийнх гэв. Тус эмнэлэг нь 2019 оноос ХСҮТ- ийн амбулатори дотор 190 ам.метр талбайд түрээсийн гэрээ байгуулан өдийг болтол үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Түрээсийн төлбөр гэж сар бүр дөрвөн сая төгрөг төлдөг байна. Их хэмжээний ашиг, орлого олдог хувийн эмнэлэг атлаа хамгийн бага түрээс төлдөг гэж ХСҮТ-ийнхөн ярьдаг аж. Хавдрын эмнэлэг хавдрыг эрт илрүүлэх хамгийн чухал шинжилгээ болох компьютерт томографаар оношилгоо хийдэг.
Энэхүү төхөөрөмж нь “Мед портал”-д ч мөн адил байдаг байна. Харин хавдрын эмнэлэгт байдаггүй гэх MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг “Мед портал” эмнэлэг хийдэг байна. Үүнийгээ тус эмнэлэг маш овжин байдлаар ашиглаж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл ХСҮТ-ийн ачаалал их байх тусам “Мед портал” эмнэлгийн ашиг орлого ихэсдэг талаар Эрүүл мэндийн яамныхан болоод хавдрын эмнэлгийнхэн дээр дооргүй ярьдаг аж. Их хэмжээний ашиг олдог учраас л өдийг болтол ХСҮТ- өөс гэрээгээ цуцалдаггүй, ХСҮТ нь ч явуулах дургүй байдаг гэв. Учир нь ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь УИХ- ын гишүүн Ж.Чинбүрэнгийн дотнын найз.
Мөн тус эмнэлгийн нягтлан Дэнсмаа нь Ж. Чинбүрэнгишүүний эхнэрийн хамаатан гэдгийг зарим эх сурвалжууд дурдсан байна. Энэ асуудал хууль хяналтын байгууллагуудад шалгагдах явцад Ж.Чинбүрэн “Мед портал” эмнэлгийн хувьцаа эзэмшигчээсээ татгалзаж, бусдад шилжүүлэн нэрээ цэвэрлэсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ өдийг болтол гишүүний оролцоо, нөлөөлөл, ашиг сонирхол тус эмнэлэгт байдаг учраас ХСҮТ-өөс гэрээг нь цуцалж чаддаггүй гэдгийг энэ салбарынхан хэлдэг юм билээ.
Угтаа “Мед портал” гэх эмнэлэг Хавдрын эмнэлгээс гарчихвал тухайн орон зайд нь өргөтгөл хийгээд хавдартай өвчтөнүүдийнхээ ачааллыг багасгах бүрэн боломжтой ажээ. Гэвч ХСҮТ-д байдаггүй “MRI” шинжилгээгээрээ түрий барьсан “Мед портал” эмнэлэг улс төрийн нөлөөлөл, давуу байдлаа ашиглан хавдрын эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулсаар л байна.
Уг асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааралдаа авч, ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр хавдрын урдаа барьдаг ганц төв оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйтэй гэдгийг ХСҮТ- д ажиллах үеэрээ хэлсэн байдаг. Тиймээс “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зайтал байгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгсөн. Салбарын сайдын өгсөн үүрэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тун их дургүйцэж байгаа дуулддаг. Ж.Чинбүрэн гишүүн та цагаан нөмрөгт эмч хүн. Олны үг ортой гэдэг шиг үнэхээр ийм асуудал байгаа бол эмч хүнийхээ тангаргийг санаж, УИХ-ын гишүүнийхээ ёс зүйг бодож, дээрх үйлдлээ зогсоох нь зөв болов уу.
Ё.БААТАР
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [192.82.67.9] 2023-03-03 21:52:51
Шуналтай нь үнэн шүү. Ах маань элгээр нэгэнт өнгөрсөн болохоор юу ярих вэ дээ. Мөнгө л салгах ухаан нь сайн хүн. Шаар.
ЗО [66.181.161.68] 2023-03-03 09:14:46
ИЧЭЭЧ. ЧИнзорйгоо. ХАВДаРааС. хурдан. зайл. sos
Зочин [128.199.251.56] 2023-03-03 09:10:53
К
Ok [128.199.251.56] 2023-03-03 09:10:40
Хавдараар үхнэ дээ?????
Зочин [202.126.90.108] 2023-03-03 08:43:04
Шуналтай халтар гөлөг вэ,элэг солино гэж чадахгүй байж хичнээн хүн алсан,1р эмнэлэг амжилттай элэг сольж байгаагшдээ
Зочин [202.9.40.8] 2023-03-03 10:37:41
Эмч хүн шуналтай бол хүнд өвчтөй хүн төлбөрийг нь төлж чадахгүй учраас шууд үхэх л юм байна.
Зочин [66.181.191.27] 2023-03-02 16:21:49
Хавдарын эмнэлэгт хэвтэх хүний ор тавья гэхээр нэг эмчид ноогдох өвчтөний тоо нь дээд цэгтэй тулсан эмчийнхээ тоог нэмье гэхээр цалин хөлс нь улсын төсөвтөй суудаггүй . Хувийн эмнэлэгүүдэд хавдартай хүн авья гэхээр хими тариаг гаднаас авах болдог. Гол нь хими эмчилгээний аппаратын хүчин чадал нь хавдарын эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөндөө эмчилгээ хийж хүчирдэггүй . Өрөө тасалгаа дутагдах биш эмчилгээний аппарат дутагдаад байгаа . Хими эмчилгээгий очёр дараалал их байна Хавдар чинь ор нь олон бол хэвтээд эдгэдэг өвчин биш заавал хими тариа шарлаг хийлгэж байж эмчилгээ үр дүнтэй болдог өвчин юм шүү. Хавдар бүрэн гүйцэд эдгэдэг өвчин биш ХӨСҮТ амь нас уртасгах л үйлчилгээ үзүүлдэг газар шүү Яавал хавдар тусахгүй гэдэгээ л анхаарах ёстой шүү ард түмэн минь
Зочин [66.181.177.217] 2023-03-02 14:51:21
албан тушаалаа ашиглаад ашиг хонжоо олоод, хамаатан саднаа тойруулж ажиллуулаад явдаг хүмүүсийг цаг хугацаа, данс гүйлгээгээр нь тогтоож шалгахад уг нь амархан да, ханаж цаддаггүй хаашаа янзын өлөн юмнууд байдгын үхэхдээ их л ичиж , хамарсдаг болуу яадаг бол энэ шуналтнууд, өөрсдөө баян байлаа гээд амьдарч байгаа улс орон нь адилхан л нэг газар, нэг хотод утаагаа адилхан унэртэж, үнэртүүлж, хордож, хог новш шороо тоостойгоо холилдоод гандаж гундаад л яваагаа ойлгодоггүй байх
Зочин [203.23.199.183] 2023-03-02 14:21:55
Хүний өвчин зовлонгоор түрүүвчээ зузаалдаг асар их шуналтай, авилгачин Чинбүрэн та наад эмнэлгээ аваад зайл даа. Монголын ард түмнийг шулдаг наад бузар гараа тат, чи бол маш их нүгэл хийж байгаа хүн, үйлийн үрээ эдэлнэ шүү.Үйлийн үр чамайг болон үр хүүхэд, ураг төрөлд чинь ирнэ. ЧИ мөнх биш шүү.
Хавдарыг үзэн ядагч [202.126.89.196] 2023-03-02 13:29:01
Ард түмнээ хавдартай бологчоод,эмчилж оншилж өгнө гэж өвчин зовлонгоор нь мөнгө олож байгаа эмнлэг болон хулгайчуждаа хөөж гаргаач!!!!!! 2 дугаарт ард иргэдээ эхлээд хавдаотай болгогүй тулд хоол унд эрүүл ахуй, аяга тавганийхаа бактэрийг устгужлар болон бусад талаар мэдлэг, суурь нь янзалаач, амандаа орох зүйлээ хянаач эрүүл хоол хүнс гээд юм бий тэр болгоныг нийгэмдээ зөв нутагшуул ядаж хоолны газруупынхаа аруйн цэвэр болон бактерүүдийг нь устгаач ээ,
Зочин [202.55.188.46] 2023-03-02 12:32:37
Чиньбурэн архчин бсан хун одоо ч улсууд мэдэх нь мэднэ маш их шуналтай хун архи ууж явсан хун бусдын зовлонг юман чинээ ч бдхгуй арилсан дотортой хун ш дээ их хуралд бусдын зовлонгоор турий барьж сонгсогдсон хун дээ оорийнх нь толгой дээр бууна аа