ЦӨЛЖИЛТИЙН АЮУЛ УЛАМ ИХЭСЛЭЭ

Aдмин / Орон нутаг

Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цөлжилт газрын доройтолд өртжээ. Хаврын улирал хэдий олон ааштай ч ойрын өдрүүдэд хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр дамнан шороон хуй босч тэнгэрт улаан хөшиг татлаа. Хаврын анхны хур Хөвсгөл аймагт буусан ч хур цаг бусаар орох нь нүүдэлчдийн эртний тэнгэр газраа шинжих ухаанд таагүй. Монголчуудын өчнөөн мянганы турш ажиглаж мэдсэн туршлагаар хурс ус буух цагтаа бууж, хүйтрэх цагтаа хүйтэрч, дулаарах цагтаа дулааран байгаль дэлхийн араншин улирал сардаа тохирох нь зүйтэй.

Гэвч олон хүчин зүйлсээс шалтгаалах цөлжилт, дэлхийн дулаарал газрын доройтол нь манайх шиг хуурай, эрс тэрс уур амьсгалтай нутаг орон, жилийн дөрвөн улиралд малаа маллан амьдарч буй малчдын амьдралд хүчтэй нөлөө үзүүлсээр. Байгаль дэлхий цаг бусаар өөрчлөгдөж, өвс ургамалгүйдэх, үйлдвэрлэлгүй, зах зээлгүй, малын түүхий эд хог дээр хаягдаж буй нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн ирээдүйг улам бүрхэг болгожээ.

Хэрвээ цөлжилтийн уршигаар мал малчин хоёр цөөрсөөр байвал түүхэн турш монголчуудын мандал буурал, жаргал зовлонгийн мөчлөгүүдэд өлсгөөгүй дааруулаагүй амин шимаа салхинд хийсгэх болно. Хөдөө аж ахуй стратегийн чухал салбар ч төр анхаарахгүй өдий хүрч өдгөө төр засгийн зүгээс ч малчдын амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол өв соёлоо хамгаалах төрийн бодлого огт гарахгүй байгаа нь эмгэнэл бус уу.

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачлага цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Гэхдээ хоосон амлалт, хожим үр өгөөжгүй популизм болоод өнгөрөх юм бол дотоод ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирч гадаадад нэр хүндээ алдах болно. Иймээс цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч ажиллах нь төр засгийн нэн тэргүүний зорилт болж таарна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.209] 2023-03-11 08:38:41

MYNGAT MALCHID BOL BIDNII AVRAL BOLSON XYMYYS GEDGIIG XEZEE OILGOX BOLOO

Зочин [43.242.243.111] 2023-03-10 21:19:03

Мянгат малчин, Улсын сайн малчин энэ тэрээ өшөө сайн шагнаж урамшуул. Амжилт хүсье.

Зочин [66.181.161.11] 2023-03-10 13:48:52

УТАА, ЯМАА, ЧЕНЖ гурваас татвар авах цаг болсон.

Зочин [192.82.65.88] 2023-03-10 13:32:24

Газраа ухасны гор гарч байна. Говийн гүний ус, мөнх цаст оргилуудын усаар бид амьдардаг. ОТ өдөрт хэдэн тоннор нь цэвэр усаар угааж байхыг бид өөрсдөө зөьвшөөрсөн, Дорнодын талыг там болгохыг бид бас зөвшөөрсөн байдаг. Бид гэдэг нь бидний дээр суусан эрх мэдэлтнүүд... Одоо монголчууд сэрж нутагтаа эзэн суух цаг болсон. Нэг сайн сэгсрэх хэрэгтэй бна.

mm [103.10.22.173] 2023-03-10 12:39:08

havriin salhi l ehellee jil bolgon l boldog biz dee surtei garuud ve

Зочин [192.82.70.101] 2023-03-10 15:11:09

Цагийн юм цагтаа л болж байна

Нүүгээд явчих боломжгүй юм чинь ... [192.82.89.227] 2023-03-10 11:35:54

Уг нь дээр үед нутаг ус муудахлээр хунну, түрк, татаар, монголчууд бид нүүгээд явчихдаг, хажуу зэргэлдээ улс үндэстнүүдийг түйвээн дээрэмдэж, газар нутгийг нь булаагаад авчихдаг байсандаа. Одоо тэгэх боломжгүй болсон учир сая 500 мянга дотроо л гүрийхээс. Эрх биш 3-4 сая хүн амыг тэтгэх нутаг бидэнд байгаа байлгүйдээ?

Кх! [192.82.89.227] 2023-03-10 11:39:15

Харин хөрш зэргэлдээ улсууд үй олон сая хүн амтай. Тэд ийшээгээ ороод ирвэл ОДОО БИД ЯАН-А-А-А-А!

Зочин [202.9.46.145] 2023-03-10 11:22:33

Дэлхий хурдан цөлжиж амьдрах боломжгүй болоосой.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.