ОХУ-ын ЭСЯ: ЕБС дээр дайныг сурталчилсан гэдэг нь худал мэдээлэл

Aдмин / Боловсрол

ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам няцаалт гаргажээ. Уг няцаалтанд: "2023 оны 3-р сарын 12-ны өдөр Монголын Amedia (Ask.mn) мэдээллийн агентлаг нь өөрийн «Twitter» хуудаснаа «Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын ерөнхий боловсролын дунд сургуульд дайныг сурталчилсан «Эр зоригийн хичээл»-ийг зохион байгууллаа» хэмээх «мэдээ»-г нийтэлжээ.

Тэд ийнхүү нийтлэлээ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх ерөнхий боловсролын дунд сургуульд Оросын Холбооны Улсын боловсролын хөтөлбөрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Эх орны баатруудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан «Эр зоригийн хичээл»-ийн гэрэл зургуудаар дагалдуулжээ (Элчин сайдын яам нь холбогдох нийтлэлийг өөрийн фейсбүүк хуудсандаа 2022 оны 12-р сарын 18-нд нийтэлж байсан). Манай дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны хуудсанд тэмдэглэснээр, энэхүү хичээл дээр Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн сурагчдад Халхын голд Зөвлөлт, Монголын ард түмний хамтын гавьяа, мөн тэнд үрэгдсэн баатруудын цогцсыг эрэн сурвалжлах ажлын талаар ярьж өгсөн.

Ийнхүү Amedia мэдээллийн агентлаг нь бодит контентыг хэсэгчлэн ашиглаж, мөн бодит байдалд огт нийцэхгүй нэмэлт хуурамч мэдээллийг дагалдуулан нийтэлснээрээ барууныхны хуурамч мэдээ бүтээх сонгодог аргыг ашиглажээ. Уг арга нь худал мэдээлэлд үндэслэн олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой юм.

Сүүлийн үед энэхүү мэдээллийн агентлаг нь өөрийн хуудаснаа Оросын эсрэг чиглэсэн олон тооны хуурамч мэдээллийг нийтлэх болсон ба ингэхдээ Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам олон нийтийн сүлжээн дэх өөрийн албан ёсны хуудаснуудад өөр өөр цаг үед байршуулсан нийтлэлүүдээс ашиглах болсныг анхаарна уу. Монгол Улсын иргэд өөрсдийгөө хуурч мэхлэхийг зөвшөөрөхгүй ба анхдагч эх сурвалжийн мэдээллийг шалгасны үндсэн дээр бодит үнэн, худал хуурмаг хоёрыг амархан ялгаж салгаж чадна гэдэгт итгэлтэй байна." гэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [172.58.160.196] 2023-03-15 17:11:30

Orosiin esreg tarhi ugaalt dollars kolonchlold tusgaar togtoloo aldsan ulsad buh subgaar yabuulj baigaa

Зочин [202.21.108.6] 2023-03-15 16:09:04

Орос бол фашистууд болсон. Эртний сайхан орос одоо байхгүй болсон. Путин оросыг бүрмөсөн усгаж балаллаа даа.

Зочин [66.181.161.76] 2023-03-16 07:46:18

Яг үнэн

Зочин [66.181.161.150] 2023-03-16 06:18:38

Таны зорилгыг ойлгохгүй юм фашист боллоо гээд яг яасан юм зүгээр байсан манайх руу дайраа юу Украины өдөөн хатгалга д иргэдээ өмөөрч дайн зарласан ингэхэд аль нь алуурчин бэ Украйн шүү

Зочин [202.126.89.114] 2023-03-15 10:15:11

Орос хилээ хаачих тэгээл монгол шууд хятадын нэг тосгон болж жинхэнэ бултаараа улных болно . Ли овогт данжаад ирж удирдана . Ийм амьдрал хүсээд байгаан . Америк европт сайхан амьдрал байдагүй юм . Зүгээр л эх оронгүй зорилоггүй л бологдог юм .

Зочин [66.181.161.229] 2023-03-15 14:23:31

Yuch yriad bgn, Orosiin horigt bainga baidga medehgui

Зочин [66.181.160.44] 2023-03-15 09:44:19

Оросууд ч дээ.

Цэцэг [66.181.190.111] 2023-03-14 14:14:09

Сурталчилсан нь байна шүү дээ . Энэ сургуулийг хаа

njuty [64.119.19.243] 2023-03-14 13:36:01

хамгийн их худал сурт ал ухуулга явуулдаг орон бол Орос Орсын ГХЯ сайд лавров бүүр эрээ цээрээ алдаад сая Энэтхэгийн их хорийн уулзалт дээр Барууны орнууд Украйнаар дамжуулан манай эсрэг эхлүүлсэн дайн гэуж хэлээд элэг доог болсон Яргачин Путины Орос дэлхийг сүйрүүлэх нь байна Болгоомжтой хандаарай

Зочин [66.181.161.150] 2023-03-16 06:20:26

Харин дэлхий оросыг сүйрүүлэх хүсэлтэй байгаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.