Б.Батдэлгэр: 3800 гаруй барилгыг хууль бусаар хүлээж авсан

Aдмин / Нийгэм

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2013-2019 оны хууль зөрчсөн үйлдэл, баримтуудын талаар “Бүрэн цутгамал” ХХК-аас мэдээлэл хийлээ. Тус компанийн ерөнхий захирал Б.Батдэлгэр “АТГ-д 2017 оны хоёрдугаар сарын 20-нд манай компаниас гомдол гаргасан. Үүнээс хойш АТГ ажлаа хийхгүй, хэрэг бүртгэлийн хэргийг удаа дараа хааж байна. Барилга байгууламжын улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус ажиллаж буй баримтууд бий. Жишээ нь, Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор Барилга байгууламжын улсын комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байдаг.

Үүн дээр мөн Мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцоно гэдгийг нарийвчлан заасан. Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр өөрсдийн инженерүүдээ оролцуулсан. Тодруулбал, 2013 оны хоёрдугаар сарын 6-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж 151-р тогтоолыг зөрчиж дахин комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж найруулсан байдаг. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний инженерүүдийг оруулахаар тогтоол гаргасан.

Энэ асуудал нь Засгийн газрын тухай хуулийн 30.8 дахь заалтыг зөрчсөн. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “2018 оны нэгдүгээр сарын 25-нд 2013 оноос хойш Мэргэжлийн хяналтын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй” гэсэн албан бичгээ хүлээн зөвшөөрсөн. Саяхан Турктэд газар хөдлөлтийн улмаас хууль бус барилга, хууль зөрчсөн үйлдлүүд байсан учраас олон барилга нурсан. Энэ асуудал манай улсад ч гэсэн давтагдах магадлалтай” гэлээ.

Мөн нийслэлийн прокорурын газраас энэ хэргийг шалгахгүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэг бүртгэл шалгахад нийт арав гаруй прокурор солигдсон гэсэн юм. Ерөнхий төлөвлөгөөний газар 2013 онд 573 барилга, 2014 онд 915 барилга, 2015 онд 882 барилга, 2016 онд 664 2017 онд 777 барилга хүлээж авсан. Эдгээр барилгуудыг хууль бус бүрэлдэхүүнээр хүлээж авсан бөгөөд Мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулахгүй гэдгийг “Бүрэн цутгамал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хэлэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-15 09:18:08

БАРИЛГЫН КАМПАНИУДАД ТЕНДР АВЧ ӨГСНЫ ХАРИУД 10 ХУВИЙГ НЬ ХАХУУЛЬД АВНА \ЭНЭ ЖИШИГИЙГ 10 ХУВИЙН ХОЧТОЙ ДАВААСҮРЭН СДАГИЙН ТОГТООСОН ЖИШИГ\ ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ЦАВЧААД ЯМАР Ч ЧАНАРГҮЙ БАРИЛГА БАРИАД КОМИССТ ХАХУУЛЬ ӨГӨӨД ХҮЛЭЭЛГЭН ӨГДӨГ НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ. ГАЗАР ХӨДӨЛВӨЛ УЛААНБААТАРЧУУДЫН 50% НЬ БУДАА ББББОЛНО ШҮҮ ЭНЭ АСУУДЛЫГ ЭРТХЭН ШАЛГАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ

зочин [202.131.233.251] 2023-03-15 07:55:26

энэ маш чухал асуудлыг яриад байна. энэийг шалгадаг газрууд нь анхааралдаа авах л хэрэгтэй дээ

Монгол [46.114.147.186] 2023-03-15 00:30:55

Турк шиг нурж байж л санаа нь амрах гээд байгаа новшнууд да. Монголд Баригдаж байгаа барилга байшингууд ихэнх нь чанарын шаардлага хангахгүй материалаар барьж байгаа. Жишээ нь Эко консракшин

Зочин [202.9.46.194] 2023-03-14 15:53:51

Ашиглалтанд ороод нээх олон жил болоогүй хэрнээ дусаал гоождог паар нь халдаггүй орон сууцнууд хамгийн түрүүнд нурж унах болно.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.