Боловсролын салбар популизмын дэвсгэр, гишгүүр болох ёсгүй

Aдмин / Боловсрол

Тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэдэг шиг боловсролгүй нийгэм хямарч байна уу? нийгэм хямарсан учраас боловсролын түвшин, хүрэлцээ гэх мэтийн үзүүлэлтүүд муу байдаг уу гэх асуултад улс төрийн тогтворгүй байдлаас өөр хариултыг голлох хэцүү. Өөрөөр хэлбэл улс төрийн байдал хэдий тогтворгүй ч боловсрол, эрүүл мэнд , эдийн засаг гэх мэтийн суурь салбаруудаа тогтвортой, залгамжтай, ард нийтийн ашиг сонирхолд нийцсэн байдлаар уялдуулж ажиллах чадвар, сэтгэл хандлага нэн дутагдсаар уджээ.

Боловсрол бол яах аргагүй хөгжлийн гол цөм. Гэвч манайд боловсролын салбарын бодлого үндсэндээ алдагдсан. Аль ч түвшний сурган хүмүүжүүлэх салбарт дараалсан асуудлууд хөвөрдөг. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалт сул, бодлогын алдаа, удирдлагын түвшний завхралаас үүдэлтэй.

Монгол Улс өөрийн гэсэн уламжлалтай, дэлхийд тэр уламжлалаараа жишиг болгож үлдээсэн өөрийн гэсэн арвин түүх, асар их туршлагатай атал түүнийг орхигдуулж гадаад нэршилтэй, харь зохиолтой, хазгай зохицолдолгоотой хөтөлбөрүүдийг татан авчирч шууд даган дуурайсаар. Сүүлийн үед улс төрийн популизм буюу дүр эсгэх, сайн хүн болж харагдах жүжиглэлт салбар болгонд бий болсон ч боловсролын салбарт хурцаар хэлбэржиж болохгүй юм.

Улс төрч хүн ажиллаж буй салбартаа хүч гарган, сэтгэл зүтгэлээ зориулж түүхэнд үлдэхийг хичээдэг ч энэ нь төрийн албаны зарчим, хууль дүрэмд захирагдан, өөрийн гэсэн чиг шугамаар явдаг болохоос сэтгэлийн хөөрөл, ард түмэнд таалагдах гэсэн хямдхан мэдэгдэл, шийдвэрээр явдаггүй билээ.

Хүүхэд хэт их хичээллэж, бие засч чадахгүй шахам ачаалал ихтэй суралцдаг юм биш үү??? Та бүхэн юу гэж бодож байна... гэх утгатай жиргээг олон хүмүүс хүүхдэд хайртай сайд, асуудлаа нарийвчилж харж чаддаг мундаг гэж магтаж болох юм. Гэвч энэ нь нэг талдаа асуудлыг аль хэдийн эрэмбэлээд шийдэх ёстой бол чимээгүйхэн шийдээд, том бодлогоор чиглүүлээд, сайн хөтөлбөрөөр зангидаад явах асуудал болохоос жиргээнд гасалдаг цоо шинэ, халуун сэдэв биш шүү дээ, сайд аа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.46.181] 2023-03-15 12:38:08

БИТГИЙ ХУДЛАА ШАА ЭНХ АМГАЛАН ГЭЖ НЭГ БҮЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИН БАС ҮХЭЖ БАЙЖ ПОП ИЙМ УЛС БОЛОВСОРЛЫГ УНАГАЖ БАЙНА ДАА БОЛОВСРОЛ СУВАГ ААР ЮУ ГАРЧ БАЙНА ХАР ДАА БАГШ НАР ЯМАР ХАНГАМЖТАЙ БАЙНА ХАР БИЧГИЙН ЦААС НЭХЭХЭД ТӨСӨВ БАЙХГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ МӨНГӨ БОСГОЖ АВ ГЭЖ ИЙМ БАЙЖ БИТГИЙ ХУДЛАА ХУЦ ЛАЛАР МИНЬ

Зочин [192.82.82.166] 2023-03-15 10:34:12

Боловсролын салбарт сайн сайд БАЙХГҮЙ олон жил болсоон.Энэ олон жил олон ч сайд сольлоо түүн Дотроос Ё.ОТГОНБАЯР, ЭНХ-АМГАЛАН ХОЁР ШИГ ХҮҮХДЭЭ ГЭСЭН , БҮҮР НЭГ МИНИЙ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙГЭЭС ХОЦРЛХ ЁСГҮЙ ГЭЖ УЛАЙРАН ТЭМЦЭЖ БАЙГАА САЙДУУДЫГ ЁСТОЙ ХАРСАНГҮЙЭЭЭ. Ё.ОТГОНБАЯР САЙД АГСАН, ОДООГИЙН ЭНХ-Амгалан 2 шиг сэтгэлтэй МОнгол хүн гараагүй юм шүү. ГАНТӨМӨР МҮҮНИЙ ШАШИНТАН ЁСТОЙ НОВШ БОЛГООД ХАЯСАНДАА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.