Даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж автозамын зорчих хэсгийг ихээр эвдэж байна

Aдмин / Орон нутаг

Даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж автозамын зорчих хэсгийг ихээр эвдэж байгаа явдал нь иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн. Тус стандартыг аль ч улиралд мөрдөн ажиллах бөгөөд авто зам хэрэглэгчдийн дунд хавар газар гэсэх, намар газар хөлдөх үед тус стандартыг мөрдөж ажиллах бусад тохиолдолд стандартыг баримтлах шаардлагагүй гэсэн буруу ойлголттой байна.

Өвлийн улиралд газар хөлдөж хөшүүн чанартай болсон үед хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж замын зорчих хэсэгт хагарал, овойлт үүсдэг. Хавар газар гэсэх үед газрын хөрс хэв гажилтад орж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход замын зорчих хэсгийн хагарал нэмэгдэж, суулт өгч томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүд ихээр үүсдэг.

Иймд А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 53 дахь км /Дондогийн булаг/-т зөөврийн пүү ашиглан Могойн голын нүүрсний уурхайгаас Завхан, Архангай аймгийн нутгаар дамжин Булган аймгийн нутаг руу орж ирж байгаа тээврийн хэрэгслийн даацад хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төвтэй хамтран даац хэтрэлттэй 10 гаруй машиныг түр саатуулаад байна.

Эх сурвалж: "Булган АЗЗА"ТӨХК


Сэтгэгдэл

зочин [103.9.90.100] 2023-03-17 09:48:19

Монгол Улсын хэмжээнд энэ зөрчил гарч байгаа. бүх замд ийм хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоож, дахин зөрчил гаргахгүй байхад чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах, биелэлтийг тооцдог байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл Монгол Улсын аль шатанд ямар нэгэн үйл ажиллагаа, стандарт шаардлагад биелэлт тооцох, хариуцлагыг зохих хүнд нь шударгаар хүлээлгэх тогтолцоо алдагдсаны улмаас бүх шатанд зөрчилтэй үйлд ажиллагаа оршоор ирсэн.

Zochin [64.119.24.179] 2023-03-16 22:27:54

Тн км үнэлгээгээ

Иргэн [103.229.120.216] 2023-03-16 21:56:49

10 хоног шд үсрээл.үлдсэн 355 хоног цаадуулыг чинь гэр бүл аав ээж хадамтай нь.(бас бус хүүхнүүдийг нь их хуцвал ээж аавтай нь)тэжээнэ ш д.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.