Л.Энх-Амгалан: Эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч татгалзах ёстой
Хүүхэд нэг бүрийн сэтгэлзүй, ялгаатай байдлыг харгалзах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргасан байна.
Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна бизээ.
Би яг хоёр жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй.” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.
Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм шүү.
Түүнээс биш би ухаантай үг хэлж, хоосон цэцэрхэж, зарим хүний хэлдгээр поп зан гаргаж байгаа асуудал огтоос биш юм шүү гэдгийг хэлье. Ер нь цаашдаа эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой.
Өнгөрсөн жил БШУ-ны яамнаас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа / Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт / нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг дахин хэлье” гэлээ.
Сэтгэгдэл
УУЛЫН ӨВГӨН [66.181.160.34] 2023-03-19 10:57:15
дэд эерэг хандлага төлөвшүүлэх явдал сургууль , багшийн үндсэн биш юмаа гэхэд гүйцэтгэх ёстой зайлшгүй ҮҮРЭГ мөн . Энэ үүргээ гүйцэтгэх ҮНДСЭН АРГА \ хүмүүжлийн гэе \ нь нэг талаас сургууль- багш , нөгөө талаас ЭЦЭГ - ЭХ хоёрын харьцаа , харилцан хамаарал . Энэ аргыг л СХУ - ы онолд ЭЦЭГ - ЭХИЙН ХУРАЛ гэж томьёолсон байх л даа . Муу ч , сайн ч нэг шинжлэх ухааны ухагдахууныг нэг сайд \ хэдийгээр онц халдашгүй эрхтэй байлаа ч гэсэн \ цээжний бангаар авч хаяд байж болох юм болов уу гэдэгт л эргэлзээд буй хэрэг ...
Зочин [66.181.160.34] 2023-03-19 10:42:45
" Эцэг - эх " гэдэг ухагдахуун бол боловсрол судллын шинжлэх ухааны үндсэн элементүүдийн нэг . Сурган хүмүүжүүлэх \ гэе \ буюу хүүхдэд эерэг хандлага төлөвшүүлэх ухааны хувьд бол яах аргагүй байгалиас \ бурханаас ч юм уу \ заяамал шийдвэрлэх субьект \ субстаци ч байж магадгүй \ мөн . Хүн төрлөхтөн оршин тогтнох , эерэг хандлагаар өсөн бойжих , хөгжин дэвжих гал голомт нь өрх - гэр , түүнийг эзэмдэн залан тохинуулагч нь эцэг - эх , Хүн төрөлхтний түүхийн туршид ч тийм л байсан - одоо ч ийм л байгаа . Манай орны хувьд бол нэгэн үе гажуудал байсаан , ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬ , БАГШ ХОЁРТ ДААЛГААД ОРХИЧИХДОГ . Эдүгээ дэлхий нийтийн зөв - сайн жишигийг дагаад өмнөх гажуудал илааршиж - алсарах л байх . Тэглээ гээд сургууль , багш хоёр хүүхдэд эерэг хандлага төлөвшүүлэх буюу хүүхэд хүмүүжүүлэх \ СХУ -ны утгаар \ ажлаас чөлөөлөгдчихөж байгаа юм биш , боловсрол судлалын онолын ёсоор ч хүүх
Зочин [66.181.160.34] 2023-03-18 11:09:49
- ЭХИЙН ХУРАЛ гэж байдаггүй болов уу , байдаг бол ёстой алдас \ сайдын хэснээр \ болно биз ... ЭЦЭГ - ЭХИЙН ХУРАЛ - ын тухайд , ердийн ЕБС - ийн тухайд л хэвшчихсэн хэллэг - тогточихсон нэр томьёо болов уу - яагаад болохгүй гэж . эцэг - эх гэдэг нь эвгүй байгаа юм уу , хурал - гэдэг нь болхи байгаа юм уу . ХУРАЛ гэдэг нь таагүй байгаа бол , жишээлбэл , УИХ саяхан ард түмнээс санал авах нэгэн төрлийн үйл ажиллагааг ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА гээд л амжилтай зохион байгуулчихлаа ш дээ . Түүн шиг " эцэг - эхийн зөвлөлдөх уулзалт " л болгочих л доо . А харин ЭЦЭГ , ЭХ гэдэг үг ийг үгийн сангаас АЛСРУУЛАХ тухайд бол БУРХАН л мэдэх байх даа ...
Зочин [66.181.160.34] 2023-03-18 10:52:27
зад тийрч , нүцгэн ахуйн явдлаа илтгэн харуулна " л гэж сануулаад байгаа хэрэг . Байгаль , нийгмийн таагүй үзэгдлийн улмаас ӨНЧИРЧ \ насанд хүрээгүй үедээ \ үлдсэн хүүхдүүдийг асран хамгаалдаг , өсгөн хүмүүжүүлдэг , сурган боловсрол олгодог тусгай үйлчилгээ , байгууллага , сурган хүмүүжүүлэх газар аль улс оронд байдаг . Тэдгээрт зориулсан онол - сургааль , практик хандлагууд ч бий , тэгэхдээ улс орон бүрд таарах нэг загвар гэж үгүй . Манайд бол ийм онол - хандлагыг СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН гэдэг байлаа ш дээ . Ийм тусгай сургуулиуд одоо ч хэд хэд ажиллаж байгаа болов уу . Тэгэхдээ хагас буюу бүтэн өнчин , хөгжлийн бэрхшээлтэй \ гэе \ бүх хүүхдийг ийм тусгай үйлчилгээгээр хангах боломж - хүрэлцээ хомс байх л даа . Ердийн ЕБС \ улсын ба хувийн \ - ийн сургуулиудад тодорхой тооны хүүхдүүд суралцаж л байдаг байх . Ийм тусгай сургууль болон үйлчилгээний газруудад ЭЦЭГ -
Зочин [66.181.160.34] 2023-03-18 10:26:59
Хэдийгээр САЙД онц \ халдашгүй ч гэлүү \ бүрэн эрхтэй ч гэсэн шинжлэх ухааны онол - сургаал , мэргэжилийн прагматик хэвшил заншилд хүндэтгэлтэй хандах нь ёс зүйд нийцэнэ . " Номыг нь сураагүй бол номхоныг нь сур " , " хөнжлийнхээ хэрээр хөлөө жий \ өмнө зухас тэмдэглэсэн \ " гэсэн ардын сургаал бол санаж явахад илүүдэх зүйл биш . Бас " худагаас ч бай , далайгаас ч бай хүн ШАНАГАНЫХАА хэрээ л ус авч ирдэг " үгийг ч бүү март . Энэ бүхэн бол хэдийгээр ТА сайд ч гэсэн хүн л юм болохоор ТӨРМӨЛ ч бай , ОЛДМОЛ ч бай хувь хүнийхээ хувьд тодорхой түвшиний боловсрол , мэдрэмж - мэдлэг , мэргэжлийн цар хүрээ , чадамж - чадвартай л байгаа . Гэлээ гэхдээ , бусад шинжлэх ухаан , онол - сургааль , мэргэшээгүй - мэдахгүй үйл - үйлдэлд хүндэтгэлтэй - болгоомжтой ханд л гэсэн хэлцүүд шүү дээ . Онц ч байна уу , халдашгүй ч байна уу эрх хэмжээндээ аархаад дураараа загнаад байвал " хөнжлөө
Зочин [66.181.160.34] 2023-03-18 08:32:12
тоиьёо бий , түүний нэг нь " сурган хүмүүжүүлэх " гэсэн нэр өөрөө . БАГШ гэсэн оносон сайхан нэрээ " сурган хүмүүжүүлэгч " гэж нэрлүүлэх - энэ нэрээр гангарах ДУРТАЙ хүмүүс ч одоо мэр сэр байж магадгүй . Ер нь хэдийгээр САЙД сайхан ч гэсэн " өөрийнхээ хөнжлийн хэрээр л хөлөө жийх " ёстой юм , хөнжлөөсөө гарч ТИЙЧЛЭЭД байвал нүцгэн биеэ илчлэнэ гэдгийг санаж л явах ёстой ... БААХ гэдэг үг үгийн сангаас арчигдсан шиг ЭЭЖ - ААВ , ЭЦЭГ - ЭХ гэдэг үгс монгол хэлний үгийн сангаас баллуурдуулах нь тийм таатай хэрэг биш байж магадгүй ...
Зочин [66.181.160.34] 2023-03-18 08:16:06
"Асран хамгаалагч " , " сурган хүмүүжүүлэгч " г . м нэршил чинь жинхэнэ социалист агуулгатай - үзэл сурталч нэр томьёо юм шүү дээ . Соёлын хувьсгалын өмнөхөн он жилүүдэд " бие засах " , " байгалийн бэрхшээл " , " хөгжлийн бэрхшээл " г . м үгсээр гангарах үес- д бямбын Ринчен гуай " за БААЖ болохоо байлаа , ЗУД гэдэг үг монголын үгийн сангаас хасагдлаа , ДОГОЛОН хүнийг доголон хүн гэж аэлж болохгүй нь " гэх мэт егөө үг хэлээд баалуулж байсан гэдэг яриа байдагсан . Үнэхээрч " доголон " хүнийг чи " хөгжлийн бэрхшээлтэй хүн " гэх нь бараг доромжлол ч гэж бодогдож мэдэх , тэр хүн оюун ухаан - сэтгэл санааны хувьд гэгээн саруул нэгэн байж болно . Ээж , аавгүй хүн байгалаас ургана гэж хаа байхав дээ , харин эрт оройгоороо л ялгаатай болохоос бас хүн бүхэн хэзээ нэгэн цагт байгалийн ёсоор ээж , аавгүй болох нь ч жам ёс . Соц . сурган хүиүүжүүлэх ухаанд хэт гангаран макаренкотчилсон нэ том
Маш зөв [103.212.118.30] 2023-03-17 21:57:16
Маш зөв. Бяцхан нэг зүрх ч гэсэн шаналах учиргүй. Эцэг эхтэй нь олонхи гээд цөөн эмзэг хэсгээ орхиж болохгүй. Японд бол эцэг эх биш, 保護者асран хамгаалагч гэдэг санагдаж байна. Олон уралдаан тэмцээн, өргөмжлөл,цом...зэрэг олон солиорлыг устгах хэрэгтэй
Зочин [66.181.161.172] 2023-03-17 21:34:13
ЕБС амьдрал дээр суурилсан боломжийн хэмжээний төлбөртэй байх нь ирээдүйн хөгжилд тустай.
Zuv [202.9.40.151] 2023-03-17 21:21:38
Angiin hural gj bmr yum u
Зочин [103.229.122.70] 2023-03-17 23:44:27
Зөв санал бна
зочин [64.119.18.3] 2023-03-17 19:12:03
Ёстой зөв санаа байна, дэмжиж байна. Үүнээс гадна хүүхдүүдээс сургуулийн хуримтлал, ангийн хуримтлал гээд зөндөө мөнгө сар бүр хүүхэд бүрээс татдагийг/авдгийг анхааралдаа аваач ээ, энэ ажиллагааг зогсоогооч ээ. Сургуулийн хуримтлал гэж юу вэ? юунд зарцуулдаг вэ? ийм зүйл байх ёстой юу? Ангийн хуримтлал гэж юу вэ? Ангийн багшийн хэрэгцээнд принтер, скайнер, бичгийн цаас, бичиг хэргийн ба бусад зүйлсийг худалдан авах зориулалттай гэнэ үү? Хүүхдүүдэд өгч байгаа үдийн хоол эрүүл биш, амин дэмгүй, чанаргүй, амтгүй, бэлтгээд хэдий хугацааны дараа өгч байгаа зэргийг анхаараач ээ.
Зочин [59.153.115.188] 2023-03-17 19:00:58
Сайд зөв ярьж бна.Багш хүүхдийн сэтгэхүйг ойлгох ёстой.Гэхдээ энэ нь эцэг эхээ үгүйсгэсэн зүйл биш.,өөр олон хэлбэрээр аав ээждээ эмээ өвөөдөө хайртайгаа илэрхийлж болно
Зочин [202.9.46.17] 2023-03-17 17:34:52
Бага байхад 1990-ээд онд эцэг эхийн хурал сургууль дээр болдог байж билээ.
Зочин [120.17.149.123] 2023-03-17 17:17:05
Zuv
Zochin [202.21.124.132] 2023-03-17 16:22:53
Ene said mash mundag hun shig sanagddagiima
Зочин [202.55.188.94] 2023-03-17 16:08:20
зөв шүү эцэг эхчүүдийн дунд тэмцээн ч гэх шиг намрын аялал ч гэх шиг бөөн захиралуудын мөнгө угаалт эцэг эхийн хурал нэртэй мөнгө л татна
Иргэн [192.82.69.180] 2023-03-17 15:44:55
Аав ээждээ талархал дэвшүүлэх бол байх ёстой шүү. Аав, ээж байхгүй байхад байгаа ч арайч тэгэж нийгмийн олонх болоогүй. Эцэг эхээ хайрлах, том болоод аав, ээжийнхээ алдааг давтахгүй байх гэх зэрэг маш их ухамсар өгдөг гэж боддог. Одоо сүүлдээ элэг бүтэн өсөж байгаа хүүхдийн буруу юм шиг нийгмийг ингэж харлуулахаа болих харэгтэй ш дээ!!!!!!!
Зочин [202.126.90.64] 2023-03-18 00:56:06
Аль аль талыг нь л бодох ёстой тийм нэртэй нэршилтэй байлаа гээд тухайн багш өөрөө хүүхдүүдэд зөв тайлаад тайлбарлаад өгчихвөл бас болох л зүйл. Мэдээж асран хамгаалагч гсн ч эцэг эхтэй хүүхдийн эцэг эх, ирнэ эдний ангийн тэр хүүхэд эцэг эх байхгүй учир бусад эцэг эх оролцохгүй гэхгүй шүү дээ.мэдээж тэр эцэг эх нь байхгүй хүүхдэд багш л зөв ойлгуулаад аавгүй нас барсан байлаа гэхэд чамд аав байсан дурсаад ч юм уу хайртай хүн чинь гэдэг утгаар аль аль талаас нь л ойлгуулах ёстой байхаа
ЗОЧИН [202.126.89.177] 2023-03-17 15:23:08
ЗӨВ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖЭЭ.