ДАРХАНЫ ЗАМЫН ҮЛДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ III САРЫН 25-НААС ЭХЭЛНЭ
Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм.
Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 10-наас эхлүүлж, 03 дугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм. Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг танилцууллаа.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-21 09:16:29
ДАРХАНЫ ЗАМ ГЭЖ МАХ, ТӨМРИЙН МАШИНЫГ 6 ЖИЛ БОЛГОЖ БАЙЖ ХЭДЭН ЧХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ЭД ХӨРӨНГӨД ХОХИРОЛ УЧИРУУЛЖ БАЙЖ ДУУСГАХ ГЭЖ БАЙГААД ТООЦОО СУДАЛГАА ХИЙМЭЭР ЮМ БАС Л ХУЛГАЙ 10 ХУВИА АВАХ ГЭЭД МӨН Ч ИХ УДААЛАА ДАА ХУЛГАЙЧУУД
Зочин [188.162.254.19] 2023-03-20 21:56:27
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [202.126.88.210] 2023-03-20 14:39:40
Онигоо МАН хан минь 6 жилийн нүүр үзэж байгаа алдартай замаа энэ онд дуусгаарай!