ТАВАН АЙМГИЙН 11 СУМ ЗУДТАЙ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээлснээр улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна.
2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.
Мал төллөлт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 200.0 мянга орчим төл хүлээн аваад байгаа аж.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-20 15:56:30
МАЛ БОЛ ХУВИЙН ӨМЧ ТӨР ХУВИЙН ӨМЧИД ХАМААГҮЙ ХАЛДАГАА БОЛИОРОЙ, МАЛ МАШИН ТЕХНИК ГЭЭД ОРОЛЦОХГҮЙ ЮМ АЛГА ТӨР САВРАА ТАТВАЛ ТААРНА.