19 настай эмэгтэйг хөнөөсөн 38 настай Х.Ардабек гэгч нь хэргээ хүлээж, цогцсыг булсан газраа зааж өгчээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг Д.М хэмээх 19 настай эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон юм. Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулж, энэ сарын 16 /2023.03.16/-ны өдөр 19 настай М-ийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Х.Ардабек гэгч нь амь насыг нь хохироож, тус аймгийн төвөөс 20 км зайд тээвэрлэж газарт булсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоожээ.
Хэргийн талаар тодруулбал, цагдаагийнхан ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдээллээр садангийн эгч, найзуудтай уулзсан гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, дээрх хүмүүс нь аймгийн төв дэх “Сансар” гэх дэлгүүрийн үүдэнд буулгаад явсан бичлэгийг нь олж авсан байдаг.
Түүний дараа удалгүй өөр нэг машинд Д.М сууж явж буй нь хяналтын камерын бичлэгт үлдсэн аж.
Түүнээс хойш цагдаагийнхан тухайн автомашиныг хайж, эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлснээр Баян-Өлгий аймагт оршин суух Х.Ардабек гэх эр 19 настай бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байна.
Хэргийн холбогдогч тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэнэ. Улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шуудайд хийж, аймгийн төвөөс 20км-ийн зайтай газарт байдаг нэгэн хашааны жорлонд хийж, булчихаад явсан байжээ.
Х.Ардабекийг шалгах явцад тэрбээр хэргээ хүлээж, цогцсыг булсан газраа ч зааж өгсөн аж.
Өдгөө түүнийг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [124.158.64.255] 2023-03-23 13:11:00
одоо нэг хасаг шүүгч нь торгоод л өнгөрөх байхдаа ха ха ха