ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна
Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 2 сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 535.3 мянгаар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 259.6 мянга, хонь 221.3 мянга, үхэр 56.1 мянга, адуу 30.1 мянга, тэмээ 475 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 45.7 хувийг ямаа, 39.0 хувийг хонь эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.22] 2023-03-20 23:17:29
Чанартай мал бол тэссэн л байгаа, баахан тоо хөөж сүрэг нэмээд нээх их улсын ард иргэдийн төлөө маллаж байгаад үхүүлчихсэн юм шиг гоншигонох хэрэггүй
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-20 15:50:05
ИХДЭЭД ИЛҮҮДЭЭД БАЙГАА МАЛ ЦӨӨРЧ Л БАЙГ БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛ ЯВАГДАЖ БАЙГАА НЬ ТЭР. МАЛ ӨССӨН Ч МАХ СҮҮ НЬ ҮНЭТЭЙ БУУРСАН Ч АДИЛХАН ХОРОГДОЖ Л БАЙВАЛ БАЙГАЛЬ ОРЧИНД Ч СӨРӨГ НӨЛӨӨ НЬ БАГАСАНА.