Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Aдмин / Нийгэм

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.

Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна гэж доогуур Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.59] 2023-03-25 12:27:58

Түгжирч байхаар хийгннд үзсэн нь зөв

Зочин [202.9.46.165] 2023-03-24 21:49:29

Zugeer yavj bolood bhad yamar teneg ni shiidver garaad ba aa

Зочин [66.181.180.225] 2023-03-24 13:15:41

narnii horoolol odoo ch orj garah bas l changa bolj bga gazar shde neg chig ruu 2 gartstai bolood naad chin buur utgaaa aldana

batbayar [66.181.180.225] 2023-03-24 13:13:56

altai hothonoos bolj narnii horoolliig samarah gd shaasan hha. naadhiig chin yu gj narni horooliin ailuud zuvshuuruhuvdee malnuudaa buun yum bolno shde

зочин [202.55.183.178] 2023-03-24 10:46:01

нарны хороолол алтай хотхоны оршин суугчид яах вэ энэ тооцоо зөвхөн нэг талыг харсан байх шиг

Зөв л шийд байна [59.153.113.55] 2023-03-24 08:51:01

алтай хотхоноос гарах гээд хамаг эгнээ хаагаад хөндөлсөөд зогсчихдог , тэгээд буцаж эргэх гээд эгнээ хаагаад зогсчихно ээ мөн хэцүү шүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.