ТӨВ АЙМАГТ НООЛУУР 130-135 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Төв аймагт 3 дугаар сарын 28-ны байдлаар ноолуур килограмм нь 130-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Аймгийн хэмжээнд жилд 500-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэж 150 мянга хүрэх магадлалтай байгаа аж.
Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь ноолуурын хэмжээ буурахад нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл