СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг АНХААРУУЛАВ

Aдмин / Орон нутаг

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, маргааш, ирэх сарын 1, 2-нд хүйтрэн, зарим газраар цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Тодруулбал, 1, 2-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи энэ сарын 30, 31, ирэх сарын нэгэнд ихэнх нутгаар 12-14м/с, говийн нутгаар 18 метр давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +3+8 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна. Ирэх сарын нэгнээс нийт нутгаар хүйтэрнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.