Ховд аймагт 1600 орчим тооны мал цасанд боогдсоныг зам гарган, нүүлгэн шилжүүлжээ

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газар малчин Д-ийнх малтайгаа цасанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 12:15 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан 60 км замыг туулан 14:30 цагт очиход тус сумын харьяат малчин Д-ийнх 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон байсан тул Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газраас “Ганц мод” гэдэг газрын чиглэлд 25 км-т зам гарган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цаг хүртэл зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл