ДУНДГОВИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЗАРИМ ҮЕД 24 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСЭЖ, ШОРООН ШУУРГА ШУУРНА
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :
Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч,Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Сэтгэгдэл