"ДОРНОД АЙМАГТ ОЛНООР ҮХСЭН ЗЭЭР ХИМИЙН БОДИСООС БУС БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛЭЭС БОЛЖ ҮРЭГДСЭН" ГЭВ
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Дорнод аймгийн Мэнэнгийн талд их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг Петрочайна дачин тамсаг компани хууль бусаар булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Үхлийн шалтгаан нөхцлийг тодорхойлохоор мал эмнэлгийн газраас үхсэн зээрт шинжилгээ хийжээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу гарсан байна.
Тодруулбал, хоёр зээрийн хүүрэнд зургаан төрлийн шинжилгээ хийсэн. Дүгнэлтээр гоц халдварт өвчний үүсгэгч, метал, цацрагийн бохирдол, хордлогын шинж тэмдэг илрээгүй.
Ажлын хэсгийн орон нутагт ажилласан орчны судалгаа болон тархварзүйн судалгааны асуумжаар тухайн үхсэн зээр нь нэг газар биш, Дорнод аймгийн төвөөс 7 км-ээс эхлэн замын хоёр талаар үхсэн, тухайн орон нутагт ганц зээр биш бог малын хорогдол өндөр байсан зэргийг харгалзан үүнийг бодгаль цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбоотой гэж үзжээ
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.15] 2023-04-14 10:41:49
Хятадууд төрд байгаа хулгайчуудад амаар багтахгүй их мөнгө чихэж бөгсөөр нь гартал авилгал өгчээ
Иргэн [66.181.160.99] 2023-04-14 10:22:31
Маш ойлгомжтой бна. Монгол төр байхгүй болсон юм бна
зочин [66.181.187.85] 2023-04-13 23:34:12
ҮНЭН ҮҮ? ХЭНД, ЮУНД ТААРУУЛЖ ГАРГАСАН ХАРИУ ВЭ? ИТГЭХГҮЙ БАЙНА АА.
Зочин [202.9.46.50] 2023-04-13 16:06:07
Гал дээр тос асгав.
Huz [202.21.100.219] 2023-04-13 15:42:10
Haha shiidver gargasan humuusiig bas uhuuleh heregtei tegeed baigaliun uzegdkees bolloo gehgui yu
Зочин [66.181.161.68] 2023-04-13 15:14:11
Тэгээд яагаад нууцаар булах гэдэг ; эзэнгүй төрийн эмэгнэл
Зочин [66.181.190.224] 2023-04-13 14:31:49
Za bi 30-40 jil nutgaaraa hondlon guld 4Ulirald yavj baisan ingej olnooroo bitgii hel neg hoerooro uhseng harj baisan ugui
зочин [202.9.40.69] 2023-04-13 14:20:44
солиороод бай петрочайнагын гай
Зочин [122.201.22.48] 2023-04-13 12:20:45
за зайлааа