Гал усны гашуун зовлон, ган зудад нэрвэгдэх хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу
Малчдын нийгэм эдийн засгийн байдлын судалгаанд жилийн жилийн дундаж орлого нь 10 сая төгрөг ба үүнээс өөр дорвитой тогтмол амьдралын баталгаа байхгүй гэжээ. Малын мах, арьс шир түүхий эд малчдад үр өгөөжөө өгөхгүй дан ганц ямааны ноолуур л мөнгөний бараа харуулдаг. Жил ирэх тусам тоо нь цөөрсөөр байгаа малчин өрхийн нийгмийн суурь асуудлууд хүндэрсээр. Говь, хээрийн бүст сэргэхээргүй цөлжилт нүүрлэн, бороо хур орохгүй улаан ган жил дараалан нүүрлэж, өвөл нь зудын эрсдэлд өртөж байгаа болохоор хаа сайгүй отор нүүдэл хийцгээж өдөр шөнийн халуун хүйтнийг нүцгэн хөл гараараа самардан туулах. Эдийн засгийн үр ашгийг хэт нэг тийш нь хэтийдүүлэн тооцоолж хөдөө аж ахуйн үйлдвэрийн бодлогыг хэзээ ч тоож үзээгүй шахам төрийн эрх баригч намын үзэл хандлага чухам Монголын төлөө үгүй юу гэдгийг хэлэлцэх цаг болжээ.
Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг хэнээс ч хамааралгүй хохиролтой зүйл ч төрийн бодлого түмэндээ чиглэж, хүмүүнлэг нийгмийг төлөвшүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд 21-р зуунд олигтойхон амрах ч чөлөөгүй амьдралын төлөө тэмцэлдэх малчин түмнийхээ ажил амьдрал, дэлхийн хосгүй нүүдэлчин соёлоо өдий хүртэл тээсэн гавьяа зүтгэлийг нь бодолцож ядаж бэлчээр усыг нь уул уурхайгаар цөлмөж сэндийчүүлэхгүй тайван амгалан байлгах бололцоо олгох хэрэгтэй.
Малчдын залгамж халаа нэгэнт алдагдаж, хөдөө мал маллах залуучуудын тоо улам буурсаар, манай орныг өдий хүртэл өлсгөж дааруулаагүй буянт мал сүргээсээ хагацах, хариулж адгуулах эзэн хүнгүй болох аюул эрсдэл өндөр байна.
Бидний зүрх сэтгэл оюун бодол, бие цогцос цөм нүүдэлчин Монгол учраас ахуй соёлдоо хайргүй, хамгаалахыг хүсдэггүй хүн гэж хаа байх. Гэвч одоогийн стратеги цааш хэрэгжвэл малчид цөм малаа зарж үрээд хот хүрээ нүүх хэрэг гарах болов уу? Дорнод аймагт хоттой малаа түймэрт алдаж, нулимс дуслуулах нүд халтирам дүр зураг Монголын хөдөөд газар сайгүй бий. Өдөр бүр тэнгэрийн муухайг хэзээ арилах бол хэмээн сэтгэлээ чилээж өдөр бүр амь амьдрал, үр хүүхдийнхээ төлөө нойр хоолоо умартах бэлчээрийн мал аж ахуйтан Монгол малчдаа төр нь өш зангидаагүй л юм бол одоо гадуурхан хяхаж хавчдагаа больж малчин үнэт зүйлийнхээ төлөө чадах бүхнээ хийх хүсэл олон залуучуудад бий.
Сэтгэгдэл
Зочин [64.119.16.217] 2023-04-14 22:45:40
ЗА БОЛЬДОО МАЛЧИД ХОТЫНХОН ЯАЖ ТУСЛАДАГ ЮМБЭ.ХОТЫНХОН ӨДӨР БҮР ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ БАЙДАГ ШҮҮ. МАЛЧИД ХЭЗЭЭ ХОТЫНХОНЫГ БОДДРГ БАЙСЫН ӨЧНӨӨН Л ТУСЛАДАГ БАЙЛАА ТЭХЭД ЗУН ХӨДӨӨ ГАРАХАД ХҮНИЙ НЯЛХ ХҮҮХДЭД АЯГА СҮҮ, АТГА ААРУУЛ ӨГДӨГГҮЙ ХУЛГАЙЧУУДАД ТУСЛАХ ХЭРЭГ ТҮЙ Ё БАЙХГҮЙ МАЛЧИД МУУ ХҮМҮҮС ГАНЦХАН ӨӨРСДИЙГӨӨ БОДСОН ХАРИН Ч НЭГ ТУЙЛЫН ГОМДДОГ ШҮҮ ХЭЗЭЭ Ч ТУСЛАХГҮЙЭЭЭЭЭ
Зочин [59.153.114.143] 2023-04-14 21:06:49
Хүн адгууснаас дор болж дайнд гэмгүй хүмүүсийг хөнөөдөг зэвсэг бүтээсэн
Зочин [202.9.40.147] 2023-04-14 20:28:19
Монглчууд фермёрийн эрчимтэй өж ахжйд шилжих цаг ирсэн шүо. Эхэлсэн нь хожнр
Зочин [202.21.108.4] 2023-04-14 12:59:43
Odoo tegeed hotiin bid yah yum? Hudulmuriig ni uneleed Mahiig ni 10K-aar avch idej bna. Uur yalgamaar bgaam. Uursduu gan zuddaa sain beldel dee. arah charga suvegchilel dee. Daatgal ene terd hamragdal daa. Tetgvert garmaar bgaam bol ND shimtgelee uursduu tul ldoo. Hunii tuloo amidarch bgaam shig gonshigonohoo bolil dooo
Зочин [64.119.21.173] 2023-04-14 19:59:29
Малчид гоншигноогүй ш дээ танай хотын сэтгүүлчид л гоншигноод бна
Daatgal [66.181.167.190] 2023-04-14 12:12:14
Малын даатгал төлдөг байсан бол даатгалаас мөнгө авах боломж байлаа
Зочин [66.181.161.111] 2023-04-14 11:59:50
Хөөрхий малчид биш шүү. Цөөн хэдэн хүний байдлаар битгий бөөнд нь хавтгайруулж хаацайлагтун. Малчид нийгмийн дундаж давааргыг орлох болсон. Тэд дунджаас дээгүүр орлоготой.
Зочин [97.120.56.254] 2023-04-14 10:43:12
Nuudliin mal aj ahui gej huurugdun tuuruulehee bolio. Odoo fermeriin aj ahui erhleh terniig huhuulen demjih tsag ali hediin bolson. Nuudliin mal aj ahui mash ih ersdeltei gedgiig jil bur boldog zud turhan gan gachig gal usnii ayul haruulsaar irleeshdee. Huduunuus songogdson heden ork gishuud edniig huurugdsuur iim baidald oruulj baina.
Бурхан&чатгөр [192.82.69.218] 2023-04-14 10:28:38
Байгаа газар орон нутаг усаа хөгжүүлээч. энэ монголд байгаа мал сүрэг нутаг орныг та нар л өмчилж ашиглаж эзэмшиж байгаа биз дээ!!!
Pee [202.55.191.130] 2023-04-14 08:52:05
hotiin bairnuudiig 7 buudald nasaaraa amidarsan Badmaa avgai hudaldaj avaad duusaad baigaa ym bish shdee. huduunuus nooluuraa zaraad l avch baina. tegeed baga ohin oo suulgachina. ter ni surguulid sursan ch bish, ugui ch bish er erguuleed amidral businuulaad l guildej baina. malchid yavdaagui zadarchihsan