УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2023 оны бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор эхэллээ.

2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц 2; 3 буюу Жунмэй инженеринг компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц-4 буюу Чайна жео компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт анхаарал хандуулж байна.

"Өнөөдрийн байдлаар Жунмей инженеринг компанийн багц 2; 3-ийн ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. Чайна жео инженеринг компанийн багц-4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга. Тиймээс зөвлөх компанид 5 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай хатуухан үүрэг өглөө. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянаад явна" хэмээн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлжээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.114.64] 2023-04-17 17:35:03

Пээ одоо болтол дуусаагүй л байгаа юм уу

Pee [202.131.225.197] 2023-04-17 12:05:26

yamar ch ehelj duusdaggui zam vee ene odoo. aali minii ohiniig l tturj baihad ehelsen zam shde! odoo boltol duusaagui baigaa ym uu? ohin ene jil 6 nastai!

ЗОЧИН [202.126.89.198] 2023-04-17 11:08:36

5 ЖИЛИЙН АЛЛАГА ЭД ХӨРӨНГИЙН УТСГАЛ НЬ БАРАГ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ОЧИСОН ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА ТА НАР СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ХИЙЖ БАЙНА УУ ТА НАРЫГ СОНГОНО ГЭЖ МАЙ ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА

Зочин [64.119.19.120] 2023-04-17 12:50:40

yes

Зочин [202.9.46.210] 2023-04-17 08:43:45

Орон нутгийн бүх замыг ийм хоёр салаа замтай болгочихвол осол гарахгүй шдээ.

Зочин [202.21.108.14] 2023-04-17 12:58:06

Хэлээд юу хэв


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.