ТӨВ, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВИЙН НУТГААР ЗАРИМ ҮЕД 24 МЕТРИЙГ ДАВЖ ШИРҮҮСЭЖ, ШОРООН ШУУРГА ШУУРНА

Aдмин / Орон нутаг

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.