Төсөөллөөс хэтийдсэн Хятадын ирээдүй дэлхий дахинд юу өгөх вэ?
Хүрээлэн буй орчноо сүйтгэхгүйгээр 8-аас олон тэрбум хүний амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуултад шийдэл олох нь энэ зууны бидний гүйцэтгэх ёстой хамгийн чухал даалгавруудын нэг хэмээн Плуцерийн шагналт зохиолч, нэрт биологич Эдуард О Вильсон хэлсэн байдаг.
НҮБ-аас гаргасан статистикаас харахад 2070 он гэхэд хүн төрөлхтний тавны нэг буюу 20 хувь нь тэтгэврийн насныхан болох төлөвтэй байгаа юм. Дундаж наслалт жил ирэх тусам уртсаж буй явдал нь хөгжингүй орнуудын тэтгэврийн насны иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэх нөөцөд дарамт үзүүлж эхэлсэн.
Үүнээс үзэхэд хүмүүнлэг ардчилсан нийгэмд хүртэл сүүдэртэй тал байдаг аж. Том улс орны зовлон нь ч гэсэн том байдагчлан Хятад улс хүн амын өсөлт, түүнтэй уялдсан нийгмийн халамжийн бодлогодоо сүүлийн жилүүдэд түлхүүхэн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Дэлхийн хүн амын зургааны нэг нь оршин амьдардаг энэ улсад төрөлт буурч буй хэдий ч амьдралын чанар өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт жирийн иргэдийх нь амьдрал дээр ч тод томруун харагдаж эхэлсэн. Мөн Хятадын төрөөс явуулсан ядуурлыг бууруулах 10 жилийн их кампанит ажлын дүнд ажилгүйдэл ядуурал бараг арилж нийгмийн дундаж давхарга тэлсэн. Ингэснээр хятадуудын дунд боловсрол мэдлэг, амьдрах орчиндоо илүү хөрөнгө оруулалт хийх уралдаан тэмцээн гэмээр үзэгдэл өрнөсөн билээ. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж, үнэт зүйлийнхээ итгэлцүүрийг тэгшитгэх гэсэн энэхүү их чармайлтын явцад төрөлт буурсан, энэ нь цаашид үргэлжлэх болно гэдгийг нийгэм судлаачид нэгэнт зөвшөөрөөд байгаа.
Хятад улс сүүлийн нэгэн жарныг дамнан үргэлжилсэн “Нэг хүүхдийн бодлого”-оо сулруулж хүүхдийн тоог чөлөөлсний дээр улс даяар амаржих эмнэлгүүдээ тордож, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн бэлтгэл базаасан ч шинээр төрөх хүүхдийн тоо нэмэгдэхийн оронд хасагдав.
Энэ нь цаг үеийн шинэ хандлага бөгөөд эх дэлхийгээ тэтгэх эко бодлого хүчээ авч, минималь хэрэглээг сурталчлах болсон өнөө үеийн нөлөө байж болох хэдий ч дэлхий нийтээрээ хэрэглээний эдийн засгаас оюуны бүтээлч ирээдүй рүү тэмүүлж буй үйл явцын тод илэрхийлэмж юм. Сонирхуулахад, хэрэв хосууд амьдралынхаа турш ганц хүүхэд өсгөвөл жил бүр 58.6 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээ нь гэр бүлийн хос машин унахгүй байх сонголтоос 24 дахин илүү хүлэмжийн хий ялгаруулахаас зайлсхийх боломжтой гэсэн үг юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) мэдээлснээр манай гарагийн нийт гадаргуугийн 38 хувь нь хүн төрөлхтөн хийгээд тэдний мал сүргийн хэрэгцээнд зориулан хүнс, бусад бүтээгдэхүүн /түлш гэх мэт/ тариалахад ашиглагддаг буюу нийтдээ таван тэрбум га талбай юм.
Манай гариг үүссэн цагаас хойш өвөг дээдэс маань арслан заан, аварга том шувуудтай зэрэгцэн оршиж байсан ч өдгөө бид сээр нуруутны 32 хувийг эзэлж буй. Харамсалтай нь, бидэнтэй зэрэгцэн амьдарч буй нийт амьтдын ердөө нэг хувь нь л зэрлэг амьтад байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар 1970-2020 оны хооронд зэрлэг ан амьтдын гуравны хоёр нь устан алга болсон бол ижил хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин өссөн болохыг тогтоожээ. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амын тоо хүлэмжийн хий, хүрээлэн буй орчинд сөрөг үр нөлөөтэй гэх үзэл сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдийн дунд хурдацтай тархаж, 2019 онд л гэхэд хунтайж Харри, Меган нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөө өөрсдийн гэр бүлийн зүгээс хоёроос дээш хүүхэдтэй болохгүй гэх шийдвэр гаргаснаа зарлаж байв.
Хятадын хувьд зөвхөн нийгмийн салбарт төдийгүй үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ч өсөлтүүд үнэмлэхүй жин дарж, тооноос чанарыг чухалчлах болсноор Хятадын зах зээл эрүүлжиж байгааг мөн эдийн засагчид хэлсээр буй. Нэгэн цагт хүний тоо, бараа үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд жин дарж байсан Хятад улс өнөөдөр харин чанар, амьдрахуйн баталгаагаа нэгдүгээрт тавьж эхэлжээ.
Энэчлэн анализ хийх аваас дэлхийн аливаа чиг хандлагыг түрүүлж мэдэрч түүчээлэн хэрэгжүүлдэг Хятад улсын ирээдүй та бидний төсөөлдгөөс тэс өөрөөр үргэлжлэн замнах нөхцөл байдал нэгэнт бүрдчихээд байна. Цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.
Б.Занданхүү
Сэтгэгдэл
Зочин [83.254.131.148] 2023-04-26 14:31:30
70 nasnaas hund uvchtui bol zuvshuuruh heregtei gej bodoj bna.
Зочин [83.254.131.148] 2023-04-26 14:29:50
Tiim shu, mash zuv zuil bichij, Euvropiin hugshchuud buur ch olon jil hevtert zovj bna, bi uhmeer bna geed uilhaar ni aimar uruvddug, enerengui bish buur l iluu hargis sanagddag, harinch aztai hugshchuud genet uhdeg, yagaad hun turulhtun iim uurchlult hiideggui teneg bdg ym bee, zoriud burhanii shiitgel ym shig, baahan hachin ih em rariagaar buudaad ur dun ni uhej ch chadahgui 2-iin hoorond tamlaad bailgaad bdg, uhaan sanaa ch bgui zombinuud end ih bnaa, zovohgui uhehiig hun bur l husne.
Зочин [202.55.188.91] 2023-04-26 13:26:12
Ёс суртахуун ухамсар гээд олон зүйл дээр хүмүүс маргаж болох ч хүн бүрэлдүүлэх тээх төрүүлэх тал дээр агуйд амьдарч бсан үеэсээ өөрчлөлт гарч дэвшсэн ч хөгширч үхэх дээрээ агуйн хүнтэй яг адилхан зовсоор биеэ орхидог хэвээрээ. Энэ үхэх биеэ орхих процесс ч сайжирч дэвшиж хүндээ зовиургүй, өөрийн хүслээр явах сонголттой болох гэх мэт сайжруулалт шаардлагатай. Хэн ч үлдэхгүй энэ агуйн хүний зовлонг давтах болно. би энийг өөрчилдөг байж дээ гэж зовлонг нь мэдрэн орон дээр хэвтэж байх үедээ харамсаад ч оройтсон байх болно. Хэддүгээр зуун билээ. Ийм өрөвдөлтэй байх ёстой юмуу?
Зочин [202.55.188.91] 2023-04-26 12:49:49
сайн дураараа явах эрхтэй болмоор байна. хөгширөхийг хүсдэг хүн ховор байх. Зөвхөн үхэхээс л айдаг байх. Хэрвээ зовохгүй нойрсох мэт болоод л үхэх боломжтой бол амьдралаа зохицуулчаад сайн дураараа явах хүсэлтэй хүн олон л бга байх. муу амьд явахаар сайн үх гэсэн үг ч бдаг даа. Энэ нь бүгд энэ амьдралд хоргодоод бдаггүй гэсэн үг. Хоргодоод байх юмгүй болсон хүмүүс зовон зүдрэн амьдрах гэж зүтгэх нь утгагүй байгаа. Тэдний амьдралыг утга учиртай болгох гэж зүтгэхийн оронд зүгээр л явах эрх чөлөөг нь яагаад өгч болохгүй гэж.
Зочин [202.55.188.91] 2023-04-26 13:48:35
Мэдээж ийм боломжтой болоход олон хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй л дэ. Хүмүүсийн бодол сэтгэхүйд ч өөрчлөлт хэрэгтэй. Ямар нэг шинэ зүйл нэвтрэхэд үргэлж саад бэрхшээл асуудлууд тулгарч бдаг шиг үхэхдээ зовохгүй үхэх энэ санааг ч хүмүүс хүлээн зөвшөөрч дасан зохицож амьдралд хэрэгжүүлэхэд бас л хугацаа орох бизээ. Над шиг ирээдүйд тулгарах асуудлаа хөнгөвчилж сайжруулахад анхаарах өөр хүмүүс гарна гэж найдна. Ямар үхэр биш зовохоо тухайн үедээ л болог гээд орхих нь хэр удаан, юу туулахаа мэдэхгүй байж тоохгүй орхиж өөрийн тэнэгээ харамсан бодоход л хүргэх эрсдэлтэй. Хүмүүс мухар сүсэгт хэт авталгүй ухамсартай ухаалаг болж бга гэж найдна.
Зочин [202.55.188.91] 2023-04-26 13:15:52
Хүн амын өсөлтөө дэлхий нь даахгүй болж байж сайн дураараа явах хүсэлтэй хүмүүсийг явуулахгүй амьдрах хүсэлтэй хүмүүстэй цуг хориод байлгаад бгаа нь маш утгагүй. Тэгснээ явах хүсэлтэй, хүсэлгүй гэж ялгалгүй элдэв өвчнөөр удаан тамлан зовоож байж явуулж байгаа нь харгис. Ядаж тодорхой наснаас дээш сайн дураар явах эрхтэй болгомоор юм. Мөнгөө төлөөд л эмнэлэгт тариа тариулж зовлонгүй биеэ орхидог бвал. Эм тариа оршуулгын зардлаа эхлээд өөрөө төлчихөд л бүх юм нь болчихдог бвал. Бас өөрөө төлбөрөө төлөөд үйлчилгээ авч бга юм чинь оршуулганд ч их зардал оруулаад байлгүй төсөр хийх боломжтой. Хүмүүс өөрсдөө биш ойр дотны хүндээ хийдэг учраас хүндэтгэж өндөр зардалтай хийдэг. Өөрөө сонгодог энгийн үйлчилгээ болвол биеэ орхичих учраас ямар бх нь тийм чухал биш. Тиймээс хямд төсөр хийх боломжтой байх гм.