Монгол, Хятад байгаль орчны салбарт уялдаа холбоогоо илүү сайжруулах шаардлагатай
Жилийн гурав, дөрөвдүгээр саруудад нүүрлэдэг элсэн шуурга сүүлийн жилүүдэд намжмал байсан боловч энэ жил Хятадын хойд нутаг болон зүүн нутгийн зарим хэсгийг хүчтэй шуурга дайран өнгөрсөн нь олон хүнийг гайхшрууллаа. Хятад улс сүүлийн олон арван жилийн турш цөлжилттэй тэмцсэн боловч ийм үзэгдэлд нэрвэгдсэнд мөн олон нийт гайхаж байна. Элсэн шуурга Монголоос үүсэлтэй тул Хятад улс цаг агаарын ийм үзэгдлээс сэргийлэхийн тулд тус улстай байгаль орчны менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна.
Хятадын хойд нутаг нь Монголын өмнөд хэсэгтэй төстэй уур амьсгалтай ч Монгол Улс нь хуурай, нэлээд эмзэг экологийн орчинтой учир уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтолд илүү их өртөх эрсдэлтэй.
Мөн Монголд агаарын дундаж температур өнгөрсөн 80 жилийн хугацаанд Цельсийн 2.25 хэмээр нэмэгдээд байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Монголын газар нутгийн дөрөвний гурваас илүү хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх нь нэмэгдээд байна, ялангуяа сүүлийн 10 жилд. Тэр дундаас элсэн шуурга нь нутгийн иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй юм.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар цөлжилтийн асуудлыг шийдэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч хүний үйл ажиллагаа болон байгаль орчин, экологийн нөхөн сэргэлтийн хоорондох асар их зөрүү нь байгаль орчны ужиг асуудал хэвээр байна.
Хятад улс цөлжилттэй тэмцэх, элсэн шуурганы эрсдэлийг бууруулах чиглэлд Монгол Улстай хамтран ажилласаар ирсэн. Гэсэн хэдий ч элсэн шуурганаас урьдчилан сэргийлэхийн тулд гүний усны түвшнийг нэмэгдүүлэх, хөрсийг нөхөн сэргээхэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс гадна Монгол Улстай хил залгаа оршдог Шинжаан-Уйгур, ӨМӨЗО нь тус улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “ногоон хэрэм” босгоход нь тус дөхөм болж чадна. Энэ нь мөн Хятадын “Ногоон хэрэм”-ийг илүү сайн хамгаалахад, мөн “Умардын гурван хамгаалалт” хөтөлбөр болон Хятадын хойд, баруун хойд, зүүн хойд нутгийн ойжуулалтын төсөлд хувь нэмрээ оруулна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болон Парисын хэлэлцээрт оролцогч талуудын хувьд Хятад, Монгол хоёр улс олон улсын хоёр гэрээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоор дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой юм.
Мөн “Бүс ба Зам”-ын орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан Торгоны зам сангийн хүрээнд Хятад, Монгол улсууд хамтран “ногоон сан” байгуулах боломжтой бөгөөд ингэснээр Монгол Улс “Тэрбум мод” зэрэг ногоон хөгжлийн төслүүд, тэр дундаа ногоон хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг авах боломжтой болох юм.
Түүнчлэн Монголын Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо мод тарих хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын зорилтыг тодорхойлох, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбарыг сайжруулах зэрэг үндэсний хөтөлбөрийг идэвхжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ.
ӨМӨЗО, Шинжаан нь Монгол Улстай эдгээр салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр Хятадын ногоон хөгжлийн төслүүдэд ч ашиг тусаа өгөх боломж бүрдэнэ. Мөн ган гачигт тэсвэртэй, эдийн засгийн ач холбогдолтой хятад ургамлуудыг Монголын нутагт тариалж, хөрсний эвдрэл, элсэн шуурганаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хамтарсан тариалалт нь экологийн орчныг сайжруулж, Монгол Улсын байгаль орчныг дасан зохицох чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нутгийн тариаланчид, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой.
Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгамдаж буй нийтлэг сорилт. Хүн байгаль зохицон оршиж, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд илүү сайн төлөвлөлт хийж, байгаль орчны хохирлыг багасгахын тулд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөн тохиолдолд л уур амьсгалын асуудлын шийдлийг олж чадна. Уур амьсгалын асуудлыг дэлхийн хэмжээнд зохицуулах нь бүх улс орны хувьд зайлшгүй шаардлагатай болоод байна гэж ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Фань Лижюнь, Жао Ригэтү, Монгол Улсын их сургуулийн докторант Хуан Тунлага нар бичжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ЗОЧИН [202.9.46.175] 2023-04-29 17:19:54
МАН ТЭНЭГ БӨГӨӨД ХУЛГАЙЧ НАР БАЙДАГ
zochin [192.82.81.43] 2023-04-29 14:24:27
Элбэгдоржийг ногоон хэрэм байгуулья гэхэд МАН хан шоолж байж билээ
Зочин [202.9.46.116] 2023-04-30 06:19:21
Элбэгдорж монголыг ядуу байлгах дуртай.