Засгийн газрын гишүүд зодолдож нэгнийхээ нуруу, гар, эгэмийг хугалсан гэх...

Aдмин / Улстөр

Өнөөдөр үдээс хойш Төрийн ордоны "Тамхины цэг"-ээс Засгийн газрын гурван гишүүн зодолдсон тухай мэдээлэл тарлаа. Чухам хэн, хаана, юунаас болж зодолдсон, ямар хохирол учирсан нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Элч.мн сайт "Засгийн газрын танхимын гурван сайд зодолдсон хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар маргалдаж улмаар зодолдож биенээ хүнд гэмтээжээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын нуруу хугарч, мэс засалд орсон бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын гар, Ж.Чинбүрэн сайдын эгэмний яс хугарсан байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ даваа гаригт улс төрийн мэдэгдэл хийнэ гэсэн хэдий ч тэрбээр "Хоолой өвдсөн" хэмээн жиргэж, мэдэгдлээ цуцалсан болохоо битүүхэн илэрхийлсэн нь үнэн хэрэгтээ хоолой нь өвдсөн бус зодолдож гараа гэмтээсэнтэй холбоотой байж.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд өчигдөр гар нь сойлттой явж байсан нь ийм учиртай байжээ" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалжуудаас уг асуудлыг тодруулахад, мэдээллийг үгүйсгэх, бас нотлох нэгэн алга. Хэдий ийм ч түшээдийн өнгөрсөн өдрүүдийн үйлдэлд анализ хийж үзвэл ням гаригт болсон Засгийн хуралдаанд дээрх гурван гишүүн оролцоогүй гэсэн шуум байна.

Мөн Б.Энхбаяр сайд даваа гаригт мэдэгдэл хийх байсан ч сураггүй болсон, Ж.Чинбүрэн сайд гар нь сойлттой олны өмнө гарч мэдэгдэл хийсэн, Д.Батлут сайд Гэмтлийн эмнэлэгт хандсан зэрэг нь хардлагыг лавшруулж байгаа юм. Удахгүй нэр холбогдсон сайд нар асуудалд байр сууриа илэрхийлж үнэн, худалд цэг тавих буй за.


Сэтгэгдэл

Хүүхэд байхад … [103.57.94.85] 2025-11-13 21:34:38

Сургуульд байхад хөвгүүд хичээл дээрээ муудчихаад учраа олох гэж сургуулийн 00-д орж гар хөл зөрүүлж, нүд амаа хөхрүүлж хавдаачихаад нэг сүртэй амьтад сургуулиар явдаг байж билээ. Охидууд “ Хөөх! Олх!” гэж дуу алдаад л. Кх!

зочин [66.181.184.176] 2025-11-13 14:25:55

Монголын төр засаг ямар гээчийн хүмүүжилтэй, ёс зүйтэй, үзэл бодолтой хүмүүсээр удирдуулаад байна вэ? Төрийн ордонд хэв журам, сахилга батыг сахиулах цэрэг цагдаа байдаггүй юмуу? Энгийн иргэд жинстэй орж болохгүй гэдэг биз дээ? Хэрэв жирийн иргэд ороод ийм зодоон төрийн ордонд болсон бол яах бол? лав л бариад хорьчих байх даа? тэгээд араас нь бөөн бөөн аймшигтай аймаар мэдээллүүд гаргах байх даа? Ингэн ингэн төрийн ордонд хорогдох, албан тушаал царайчлах хэрэг байдаг юм байх даа? Хуулийн сайд нь төрийн ордонд зодоон хийхээр бусад нь яах болж байна вэ? Ямар эвгүй цөвүүн цаг үед Монголчууд ажиллаж амьдраад байна вэ? Эрх баригч МАН, төр засаг зодоон хэрүүл тасралтгүй хийхийн оронд ард түмний сайн сайхны төлөө ухаанаа уралдуулж, иргэдээ орлоготой, ажилтай, эрүүл саруул, баян тансаг, эрдэм мэдлэгтэй сайхан амьдруулаасай даа...

Малчин [202.9.46.106] 2025-11-12 21:09:19

Энхбаяр зүв зүгээр мэдэгдэл хийгээд явж байх юм

Зочин [202.9.46.16] 2025-11-12 11:45:45

Эмээ, өвөө, бясаа гурав ширүүн зодоон хийжээ

Зочин [103.57.94.123] 2025-11-12 10:56:59

Яг өнөөдөр 3-уулаа хамт олны өмнө гарч ирэхгүй бол Но-той гэсэн үг дээ. Чинбүрэнгийн зүүн гар нь сойлттой, зүүн хацар шанаа нь халцарчирсан байсан шүү. Нөгөө 2 харагдаагүй болохоор хэлэх үг алга. Тэр Чинбүрэн ч дээ мэдэхгүй яав ч олигтой хүн бишээ

иргэн [66.181.183.45] 2025-11-12 10:50:27

Худал хуурмаг эрх мэдлийн төлөө яахаас буцахгүй түншлэл хол явахгүй, Цаашдаа хугацаа харуулна аа, Алив юм хугацаатай, Татварын мөнгийг солгой зөвгүй цацаад ч Ерөнхийлөгчид гарч чадахгүй уйлаад үлдэх цаг ойрхон байна

Давтагдах магадлалтай. Хөгжилтэй юм. [103.57.94.85] 2025-11-11 23:30:58

Тэмцлийн зөрчидөөн л ийм байдалд хүргэж байгаа. Яг кинонд Цогт тайжийн тал наадам дээр урвагч хаад ноёд, шарын шашны талтай үзэлцдэг шиг. Кх! Уг нь энэ гуравт нөлөөлөх ТОМ улс төрчид Монголд байна уу? Байхгүй бол ҮЕ ҮЕ ийм зодоон сайд нарын хооронд болнодоо болно, ДАВТАГДНА.

Зочин [103.212.117.94] 2025-11-11 23:18:44

mongol buzartjee. hairan ch uls

Зочин [66.181.187.182] 2025-11-11 21:51:42

Замбараагаа алдлаа. Үг дуугүй огцруул.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.