ДОРНОД АЙМАГТ БОЛСОН ТҮЙМЭРТ 25 МАЛЧИН ӨРХИЙН 16 ОРЧИМ ГЭР, 1000 ОРЧИМ МАЛ ӨРТЖЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Хавирга гоожуурын худаг” гэдэг газар энэ сарын 1-нд хээрийн түймэр гарсан. Уг түймэр нийт Гурванзагал, Чулуунхороот сумыг хамарсан. Түймрийг унтаараахад 193 хүн, 27 автомашинтай ажиллажээ. Түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртсөн байна.
Мөн түймэр голомтод ажиллаж байсан Хил хамгаалах газрын албан хаагчид түлэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлж буй.
Дорнод аймгийн нийт нутгаар хуурайшилт их байна. Энэ хавар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн хохирлыг тогтоох ажлын багууд тухайн газар оронд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Халхгол сумын нутгийн дийлэнхийг хамарсан томоохон түймэрт 3200 толгой мал шатаж, олон айл гэр орон, хашаа саравчгүй болсон.
Сэтгэгдэл