ОЙРЫН ХОНОГУУДАД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.
2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +22...+27, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл