3500 БОГ МАЛ ЦАСАНД БООГДЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Хойд шил гэх газарт гурван айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 8-ны өдрийн 9:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн Хойд шил гэх газрын чиглэлд явж 130 км зам туулан 14:55 цагт очиж, гурван хүн хоёр хүүхдийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.139] 2023-05-10 09:04:56

Ер нь бол мал хэт ихдээд өвс ургамлын аймаг цөөрч цөлжиж байгаа нь үнэн иймд байгаль дэлхий өөрөө зохицуулж байна доо. эрчимжсэн мал аж ахуй л хэрэгтэй болсон байна баахан мянгат нэртэй байгаль сүйтгэгчид гарч ирлээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.