13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ МОТОЦИКЛИЙНХ НЬ МӨРӨӨР ТУРШИЛТ ХИЙН ИЛРҮҮЛЖЭЭ

Aдмин / Хууль

-Хэрэгтэн хүчингийн хэргээр хоёр удаа ял эдэлж гарч ирээд долоо ч хонолгүй талийгаач охиныг онилжээ -


Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас хонио хариулж явсан 13 настай М охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Охиныг тухайн үед аймаг, сумын цагдаа, онцгой, захиргааны ажилтнууд, нутгийн иргэд нэгдэж хайсан ч олж чадаагүй юм.

Тэгвэл энэ хэргээс хойш таван жилийн дараа цагдаагийн байгууллага охины цогцсыг олж, хэрэгтэн байж болзошгүй этгээдийг баривчилснаа өнгөрсөн долоо хоногт зарлав.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газартай холбогдоход “Сэжигтнийг баривчилж ирсэн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр таван жилийн хугацаанд ажилласан. Мөн Улаанбаатар хотоос Эрүүгийн цагдаагийн албанаас дэмжлэг авдаг байсан. Бид ямар нэгэн хэрэг гарлаа гэхэд илрэхгүй байна гээд орхидоггүй. Байнгын хяналт шалгалт үргэлжилж байдаг. Үүний үр дүнд 13 настай охин сураггүй алга болсон хэргийг илрүүлэн шалгаж байна” гэсэн юм.

Энэ тухай Ренчинлхүмбэ сумын нэгэн иргэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Ноцтой хэрэг таван жилийн дараа илэрлээ. Охин харамсалтайгаар нас барсан нь тодорхой боллоо. Нутгийнхан юу ярьж байх юм бэ?

-Ямартай ч цагдаагийн байгууллагад л ихээхэн баярлацгааж буйгаа байна. Өнгөрсөн хугацаанд ар гэр нь лам, бөөгөөр их явсан. Удахгүй олдоно л гэж ярьдаг хэлдэг юм билээ. Гэвч худлаа байж гэдэг нь тодорхой боллоо.

-Хэрэгт сэжиглэж баривчилсан хүнийг та таних уу?

-Танилгүй яахав. Нэг нутаг усны хүмүүс. Өмнө нь бас хүчингийн гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаад гарч ирсэн нөхөр.

-Тийм мэдээллийг цагдаагийн байгууллага бас өгсөн л дөө. Хохирогч нь бас бага насны хүүхэд гэв үү?

-Тийм ээ. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгт орооцолдсон. Дөрөв таван жил шоронд суугаад гарч ирсэн байх. Яг суллагдаж гарч ирсэн жил нь энэ 13 настай талийгаач охин алга болсон байдаг.

-Сэжигтэн этгээд юу хийдэг хүн бэ. Гэр бүлтэй байсан уу?

-Мал маллаж, айл амьтан хэсч явдаг л нөхөр байсан даа. Уг нь гэр бүлтэй байсан. Өмнө нь хүчингийн хэрэгт холбогдоод салсан юм шиг байна лээ гэв.

Мөн энэ талаар Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын нэгэн ажилтантай ярилцлаа. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм.


-Охин алга болоход томоохон эрлийн баг гарсан байдаг. Тэр үед ямар нэгэн сэжүүр олдоогүй хэрэг үү?

-Талийгаач охин алга болох үед 30-50 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 14 хоног тасралтгүй эрэн хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Түүнээс хойш жил бүр аймгийн Цагдаагийн газраас хүмүүс хэргийн газарт ирж үзлэг хийдэг байсан. Орон нутгийн зүгээс охины ар гэрт сэтгэл санааны болон зарим эд материалын тусламж үзүүлдэг байлаа.

-Ар гэрийнхэн нь хэрэг илэрснийг дуулаад юу гэж байх юм бэ?

-Ээж нь угийн үг дуу цөөтэй хүн байдаг. Охин нь сураггүй болсноос хойш бүр ч сэтгэл санааны хямралд орж, дуугаа хураах болсон. Мэдээж охин хүүхэд нь нэг л өдөр алга болчиход эх хүнд ямар байх вэ дээ. Бид ч охиныг тань хайж байгаа, цагдаа нар хэргийг хаагаагүй гэж хэлж ярьж тайлбарлаж ирсэн. Гэхдээ бас хүн л юм хойно горьдлого тээгээд, амьд олдох байх гэж хардаг, нэг ёсондоо амьдын хагацал үзсэн дээ. Хэрэг илэрсэн талаар дуулаад ямартай ч тайвширсан болов уу.

-Сэжигтэн өмнө нь ч давтан хэрэгтэй байсан гэж байна. Ийм явдалтай хүн сум орон нутгийнханд хэцүү байсан байх?

-Өмнө нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байгаад гарч ирээд дахиад мөн тийм хэрэг хийхийг завдсан гэдгээр шоронд орсон санагдаж байна. Суллагдаж гарч ирээд долоо ч хоноогүй энэ хэргийг үйлдсэн байгаа юм.

-Сэтгэцийн хувьд эрүүл хүн үү?

-Илт харагдах сэтгэцийн өөрчлөлтгүй. Гэхдээ давтан давтан ийм аймшигт хэрэг үйлдэж, эцэст нь хүн хөнөөнө гэдэг яавч эрүүл хүний сэтгэхүй биш байх. Хэлэх ч үг алга.

-Хэргийг яаж илрүүлэв ээ?

-Энэ хэрэг цагдаа нарын сэтгэл зүтгэл, авьяас чадвараар илэрсэн гэж хэлнэ. Цагдаа нар үе үе ирж охин алга болсон газар, түүний ойр орчимд үзлэг, туршилт хийдэг байсан. Ингээд тэр туршилтынхаа үр дүнд хэрэгтнийг олж чадсан гэж сонссон. Нарийн мэдээллийг бидэнд хэлэхгүй шүү дээ.

-Яг ямар туршилт хийсэн юм бол?

-Сэжигтнийг анх хэрэг гарах үед ч сэжиглэсэн юм шүү дээ. Ер нь хамгийн гол сэжиглэх хүн байсан. Дээр хэлсэн. Хүчингийн хэргээр ял эдэлж байгаад дөнгөж гарч ирсэн нөхөр байсан гэж. Тиймээс охин алга болоход түүнийг хамгийн гол сэжигтэн гэж харж байсан. Тиймээс түүнийг мөрдөж шалгаж байсан. 2018 оны тэр өдөр охин алга болдог газраас чанх хойшоо мотоциклийн сэжигтэй мөр явсаар эрэг давж, мод руу орсон байдаг. Нэлээд бартаатай хад чулуутай хэсэг рүү ороод мөр баларчихсан. Бид ч тэр мөрөөр эрлийг хийсэн. Гэхдээ мөр баларсан учраас мухардсан.

-Охины цогцсыг модонд өлгөсөн байсан гэсэн үнэн үү?

-Тийм нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Ямартай ч яг тэр мөр баларсан, бидний эрэл хийж байсан газраас охины цогцос олдсон гэнэ лээ.

-Дахиад асууя, хэрэгтнийг яаж илрүүлсэн юм бол?

-2018 онд цагдаа нар сэжигтнээс байцаалт авсан. Тэр нөхөр мотоциклиор тийшээ, ийшээ явсан, бензин авсан гэж маршрутаа зааж ярьж байсан. Тиймээс цагдаа нар яг тэр маршрутаар нь мотоциклийг нь унаад өөрийнх нь хэлж байснаар бензинийг нь хийж яваад туршилт хийж үзсэн гэж ойлгосон. Түүний үр дүнд л хэрэгтэн энэ нөхөр мөн болж таарсан бололтой. Цагдаа нар туршилт, үзлэг шалгалт хийж байхад тэр нөхөр говь руу ажилд явлаа гээд л явж байсан.

-Сэжигтний ар гэрийн байдал ямархуу юм бэ?

-Аав ээж нь амьд сэрүүн хүмүүс бий. Талийгаач бүгд л нэг багийн хүмүүс шүү дээ. Гурван ч хүүхэдтэй байх. Энэ хэрэг бол манай суманд маш том кейс болж үлдлээ. Бид өнгөрсөн хугацаанд энэ хэргээс улбаалж ард иргэдэд байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахыг, олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Эцэст нь хэрэг нэг тийш шийдэгдэж байна даа гэсэн юм.

13-хан настай жаахан охин зэрлэг балмад этгээдийн гарт цаг бусаар ийнхүү хорвоог орхижээ. Охин алга болоод таван жилийн дараа ийнхүү хэрэгтэн илэрч, хэргийн учиг зангилаа тайлагдаж эхэллээ. Талийгаач охины адилаар сураггүй болсон охид нийслэл болон бусад орон нутагт олон бий. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 онд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон. Охины хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй ч хэзээ нэгэн өдөр охины сураг гарч, хэрэг илэрнэ. Хэн нэгэн буруутай этгээд ийм хэргийн ард байгаа бол хэрэг хуучирдаггүй, хэрэгтэн олдоно. Хариуцлагаа хүлээж л таарна гэдгийг хуулийн байгууллага хэлсээр байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.86.154] 2023-05-13 09:28:44

Амыг амиаар цазаар ав, энэ хөдөөний гаж донтонгууд арай ихдэж байна. Хөдөөнийх ягаад ийм шалиг зэрлэг болсон юм бэ??? Арай арай

Босоо хөх, Даяар Монголчуудаа [66.181.161.142] 2023-05-12 01:08:49

Насанд хүрээгүй хзүхэд хүчиндсэн новшнуудыг шоронд оронгуут хулгарууд нь шууд хөнгөлдөг "шоронгийн хууль" хэрэгжүүлэх хэрэгтай

Күэ нээрээ [202.126.89.104] 2023-05-10 17:12:33

Күээ нээрээ сэжигтэн бэлэн, бараг ойлгомжтой бхад нотлох гэж 5-ын 5 жил зарцууллаа гэж үү??? Юун сайн ажиллах, ямар ч сэтгэлгүй цагдаа нар бсн бшд тэр үед

Зочин [202.126.89.45] 2023-05-11 11:54:12

Notloh barimt oldohgui, heregten l gantsaaraa uildlee medej bsan, chi yu solioriod bga yum

Зочин [64.119.24.30] 2023-05-10 12:03:40

Хэрэг үнэн зөвөөрөө илэрсэн бол сайн байна.Гэхдээ хэрэгтэн хамар дор нь байхад 5 жил өнгөрсөн хойно илрүүлсэн гэдэг нь цагдаа сайн ажилласан гэхэд хэцүү юм.

Зочин [202.21.102.231] 2023-05-10 11:17:24

Цагдаа маш муу ажиллажээ эрэн хайх ажиллагааг зүгээр л ор төдий хийснээс ингэж хэрэгтэнг сул чөлөөтэй удаан явуулж. Наад муу яргачин чинь хэрэг хийснээс хойш бүтэн 5 жилд зүгээр байгаагүй нь ойлгомжтой нүгэлээ эдэлнээ, зураг хөрөгтэй нь тавиасай ингэж мэдээ бичхээсээ илүү

БАТ [192.82.65.182] 2023-05-10 09:06:48

ЦАГДАА маш муу,хариуцлагагүй,мэргэжлийн ур чадвар муутай ажилласан бна.ТЭР үед нь ажилласан хүнд хариуцлага тооцсон ч болохоор санагдлаа.илэрсэн нь яамай даа

Зочин [202.21.102.231] 2023-05-10 11:13:52

Yag tiim

Мөр [192.82.76.126] 2023-05-10 08:57:55

Хүнд хэрэг тохоогүй бээз

Хам [66.181.178.60] 2023-05-10 08:35:54

Нарсанд наад муу сүгийг чинь хулгарууд амьд үхдэл болгоод хаяна, жангаа ч гударч чадахгүй, өөрөө өөртөө цаазын ял өгнө.

зочин [202.9.41.17] 2023-05-10 08:04:29

орон нутгых нь талбай дээр хүл бүх ээж аавууд чулуугаар цохиж алья

зочин [202.9.41.17] 2023-05-10 08:03:47

зүгээр л цаазал малыг

Huz [203.98.76.242] 2023-05-10 07:05:58

Tsagdaa nartaa amjilt husey.tsaaziin yaliig sergeene uu

Зочин [83.187.180.92] 2023-05-10 05:02:11

Huuhed 2 ch udaa huchindsen hund 20 jiliin yal ugsun bol ene ohin amid bga!

Зочин [107.77.207.65] 2023-05-09 23:24:39

Ийм хэрэг дээр үнэрч нохой ашиглаж чаддаггүй юм байхдаа. Нохой бол хэдхэн цагт л илрүүлнэ шүү дээ.

Зочин [202.126.88.134] 2023-05-09 21:12:20

Iim buzrig yah gej shorongois gargaad bdg yum be

Зочин [122.201.24.174] 2023-05-09 20:11:45

Сэтгүүлч ээ, ийм мэдээг сүр болгож бүү мэдээлж бай. Илэрлээ гээд л болно. Ярилцлагын хувьд эхнийхийг хамар хашааных нь хүн, хоёр дахийг сумын Засаг дарга өгсөн байна. Ийм ярилцлага бүү хийж бай. Та нарт хамаагүй.

отгон [202.9.46.157] 2023-05-10 08:52:38

санал нэг байна аа дахиад асууя ч гэх шиг. Заримдаа ч энэ тэнд хүн үрэгдлээ гэмт хэрэг гарлаа гэхэд зүрх нь хөөрөөд давхичихдаггүй байх даа гэж бодох юм арай л. Та нарт ярилцлага өгөх шаардлагагүй гэж хэлж болдоггүй л юм байх даа аягүй бол ээж аав руу нь гүйж хүрсэн дээ

Mgl [66.181.160.70] 2023-05-09 19:55:49

3n huuhdiin aav bj arai ch dee. Yaaaaaj. Uuriinh ni huuhdees yalgaa yu bnaa.

Zochin [59.153.86.71] 2023-05-09 19:21:51

Tend n naad garch irsen guluguu nam buudaad haychih Aawiin huu Eejiin ohin alga u teneg tsarailaad mal shigee baisan baih da.

Зочин [202.126.89.228] 2023-05-09 19:12:10

Урд нь 2 удаа хүчин хийсэг бөөсийг яах гэж гаргасан юм бэ. Цаазалдаггүй юм бол бүх насаар нь хориоч дэ

Zochin [59.153.86.71] 2023-05-09 19:10:28

Garch ireed udaagui maluudaa oilgimjtoi bga biz de tgd ailaar ih hesdeg gedeg chin haraad yawj bdag bga biz

Зочин [66.181.179.227] 2023-05-09 18:38:55

971

тунгаа [66.181.179.227] 2023-05-09 18:38:29

Шалгаж яадаг юм Шууд цаазлаач


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.