БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЦАХИЛГААН ТАМХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Баян-Өлгий аймагт цахилгаан тамхи худалдан борлуулахыг хоригложээ. Тодруулбал аймгийн Засаг даргын орлогчийн А/205 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хориглосон шийдвэр гарсан байна.

Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд утаат болон электрон тамхи (сордог электрон тамхи) түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Холбогдох хууль тогтоомж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.86.154] 2023-05-13 09:21:24

Энэ казакууд ийм айхтар, өөрийн хойч үеээ ингэж сайн хамгаалдаг байхад улаанбаатарт яааж байна , элэктрон тамхи зархаа боль

Зочин [66.181.161.48] 2023-05-11 13:44:15

Зөв шүү бас архи хорих хэрэгтэй

иргэн [183.177.99.230] 2023-05-10 16:47:53

Утаат тамхийг бас хорьж байгаам байна хэрэгжих юм уу

зочин [202.9.41.17] 2023-05-10 13:36:54

монгол орон даяар хорих нь зөв шүү өсвөр нас залуучууд их татаж харагдаж байна аюул нүүрлэж байгаа шүү хойч үед ,,,,,,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.