МАРГААШНААС ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРОО ОРНО

Маргаашнаас нутгийн баруун хэсгээр дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна
2023 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 13, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус +17...+22 градус дулаан байна.
Сэтгэгдэл