АРХАНГАЙ: Нийтийн тээвэрт цахилгаан автобусыг нэвтрүүллээ

Aдмин / Орон нутаг

Архангай аймагт болж буй ”Байгаль орчин, аялал жуулчлалын форум”-аар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн тээврийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлэх арга хэмжээний нээлт болов. Нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ингэснээр тус аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Уг автобусыг Голомт банкны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани гүйцэтгэж, “Эм Си И партнерс” компаниас нийлүүлэлт хийжээ. Байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах эко буюу цахилгаан автобус нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 200 км явах хүчин чадалтай ба 24 хүний суудалтай 3 автобус ийнхүү хэрэглээнд нэвтэрч байна. Аймгийн хэмжээнд нэг цахилгаан түгээгүүр ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Иргэн [202.5.206.14] 2023-05-22 14:09:02

Архангайн шинэ засаг ажлаа хийчихээр, боловсролтой, сэтгэлтэй ЗӨВ хүн санагдсан шүү. Илүү сайхан, иргэдээ бодсон олон олон бодитой ажлуудыг хийнэ гэдэгт итгэж байна. АМЖИЛТ ХҮСЬЕ Харин нутгийн зарим иргэд жаахан ухамсартай, нутгаа гэх сэтгэл зүрхтэй байгаасай гэж хүсмээр байна.

Зочин [202.126.89.95] 2023-05-14 10:41:37

Энэ харин өнгө гоё юм байна. Сумбузар хотын автобусыг аймаар улааныг авсан ямарч мэдрэмжгүй эко юм бол ядаж ногоон цагааны хослол нь ок гэдгийг мэдмээр юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.