ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 14-ний өдрийн 18:34 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 15-ны өдрийн 08:59 цагт ойн түймрийг цурманд оруулан 17:30 цагт бүрэн унтраажээ.
Сэтгэгдэл