Улсын аварга тариаланч Ю.Отгонбаяр тариалалтаа эхлүүллээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Бодлого, төлөвлөлийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөл Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Төв аймгийн Борнуур суманд сүүлийн 30 гаруй жил төмс, хүнсний ногоо тариалж буй Улсын аварга тариаланч Ю.Отгонбаярын ургацын талбайд очлоо.

Тэрбээр энэ жил 40 га талбайд хүнсний ногоо тариалах бөгөөд өнөөдөр тариалалтаа эхлүүлж байхтай ийнхүү таарав. Борнуур сум 1000 га талбайд үр тариа, 700 га-д төмс, 400 га-д хүнсний ногоо, 1000 га-д малын тэжээл тариалах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 160 га талбайд төмс, 65 га-д хүнсний ногоо тариалаад байна.

Төмс, хүнсний ногооны тариалалтаар тэргүүлэгч тус суманд 30 аж ахуйн нэгж, 400 гаруй өрх тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд энэ жил сонгино, байцаа түлхүү тарьж брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.