Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил Өвөрхангай аймагт хийгдэж байна

Aдмин / Орон нутаг

ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мичид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн шавж судлаач докторант Д.Алтанчимэг, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Ю.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өвөрхангай аймгийн ойн сан бүхий сумдын ойн санд ойн хөнөөлт шавжийн хаврын судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын ногоон бүсүүдээр энэ сарын 13-аас эхлэн ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар нийслэлийн БОГ-ын байгаль хамгаалагч нартай хамтран ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

Өчигдөр өглөө ойн хөнөөлт шавжийн тархалт, судалгааны ажлын явцтай ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжилтнүүдэд үйл ажиллагааны чиглэл өгсөн.

Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил цаашид бусад орон нутгуудаар ч үргэлжилж, тэмцлийн ажлын бэлтгэл хангаж ажиллана гэж Ойн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.134] 2023-05-18 09:22:02

ХАМГИЙН ИХ ОЙТОЙ ХӨВСГӨЛ АЙМАГТ НАД ХҮР ХОРХОЙ ЧИНЬ МОДЫГ ДУУСГАЖ БАЙНА ТЭРБУМ МОД ТАРИХ БИШ УРГАСАН МОДОО ХАМГААЛЖ ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙГ УСТГАХ АЖИЛ ХИЙГЭЭЧ ЭЭ ПОП СҮГЭЭ

Зочин [192.82.84.201] 2023-05-17 10:58:44

Тэр бум мод тарих гэж зүдэрч байхаар эхлээд байгалын жамаараа ургасан ойн модоо түймэр, хортон шавьж, хулгайгаасаа хмгаалчихаад дээр нь нэмж тарьвал яасан юм болдоо. Байгааг нь устгаад бөөн хөрөнгө зарж тарих гэж сүржигнэж байдаг нь ямар гээгч ухаан юм болдоо.

Зочин [202.9.46.33] 2023-05-17 11:25:21

Яг үнэн. Нэг тэрбум мод нэг триллион мод гэж солиорч байхаар дэлхийн улс орнууд ойн модоо сүйтгэхгүй, шавьж түймэрээс хамгаалж арчилж тордож байсан хамаагүй дээр.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.