Говь-Алтай аймагт гадаад хэлний багш, сурагчдын хамт 6 булгийн эхийг сэргээж, хамгаалжээ

Aдмин / Орон нутаг

Анх 2016 онд “Эко клуб”-ийн хүүхдүүд санаачлан Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн нутаг дахь "Арьяагийн ус"-ны эхийг хашиж, хамгаалах санал гаргаж судалгаа хийсэн байна. Ингээд сумынхаа байгаль хамгаалагч, ЗДТГ, Хужирт багийн засаг дарга болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр 2017 онд булгийн эхийг хашиж хамгаалж чаджээ. Уг ажил үр дүнгээ өгсөн нь багш, сурагчдад ихээхэн урам болсон байна.

Ингээд хашсан булгийнхаа эх дээр судалгаа, мониторинг хийж, үргэлжлүүлэн сумынхаа нутаг дэвсгэрт байх ширгэх магадлал өндөртэй, мал амьтан ундаалдаг 5 булгийг малчид, сумын ард иргэд, Дэлхийн байгаль хамгаалах сан болон аймгийн БОАЖГ-тай хамтран хашиж хамгаалжээ.

Үүнд:

1. Арьяагийн ус,

2. Овоотын ус,

3. Хүрээгийн ус,

4. Улаан булаг,

5. Эрдэнэтолгойн ус,

6. Хавцгайн амны ус гэсэн 6 булгийн эхийг хашиж хамгаалаад байгаа тухайгаа онцлон БОАЖЯ-нд мэдээллээ ирүүлж салбарын сайдаа хүрэлцэн ирэхийг урьсан юм.

“Дарив Цэвэр Орчин” Эко клуб нь 98 гишүүн сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Клуб удирдагч багшаар тус сумын бага сургуулийн гадаад хэлний багш Н.Хишигдалай ажилладаг. Тэрээр төрлөх сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байгаа аж. ЭКО клуб дотроо Мазаалай, Бөхөн, Ирвэс гэсэн 3 багтай үйл ажиллагаагаа явуулдаг.

Эхийг хашиж хамгаалаад 8 сар болж байгаа Дарив сумын Жавхлант багийн "Улаанбулаг"-т гэхэд нэн ховор эмийн ургамал "Гоёо" ургаж, өвс ургамал дэлгэрч, тухайн бүсийн мал амьтад ундаалдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Зочин [103.11.195.34] 2023-05-18 16:54:29

Saihan medee baina.

зочин [202.9.40.168] 2023-05-18 15:50:16

баяр хүргье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.