Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн гэв

Aдмин / Нийгэм

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв. Эдгээр өргөдлүүд нь "Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ.

А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Ган-Очир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ.

Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: "Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! " гэсэн агуулгатай байлаа.

Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: "Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон.

Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд "Шувуу" ажиллагаанд Г.Ган-Очирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ.

Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас "Шувуу" ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв"


Сэтгэгдэл

Зочин [218.26.158.214] 2023-05-24 14:23:38

uneleed tegeed shorond hiisen yum bkh daa

БББ [66.181.165.216] 2023-05-22 09:27:54

Хулгай ч нарт итгэх итгэл угасаа байхгүй Ганочир харин шудрагаар хэргээ хүлээгэд хамсаатагнуудаа илчилсэн

Зочин [66.181.160.88] 2023-05-23 17:29:03

Kkkk адилхан л хулгайч. Мөнгө л хуваалцаж чадаагүй хулгайч.

Зочин [59.153.115.228] 2023-05-21 17:25:29

Францууд "шударга тэмцэгч" гэдэг цол өгдөг болсон уу? Хахаха

Зочин [66.181.179.202] 2023-05-21 20:49:32

Франц чинь шударга тэмцэгч цол олгоод шорондоо хийдэг улс юм уу?

Зочин [66.181.185.12] 2023-05-21 18:26:40

Солиорохоо больцгоо та нарын жүжигийн зохиолыг мэддэг болсон

Шударга [64.119.29.183] 2023-05-21 14:01:55

Энэ Ганочир гэгч бол улс төрийн тэмцэгч нэрийн доор хүмүүсээс луйвар залилан хийж амиа зогоож амьдардаг тйим л залуу юм билээ штэ Энэ нөхрийг харин бушуухан барьж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Монгол улсын минь нэрыг гадны оронд зарж шороотой хутгаж явна энэ луйварчин

Зочин [66.181.181.19] 2023-05-29 20:20:46

Чи яаж мэдэж байгаа юм бэ энэ нүүрсний хэрэг.хар машины луйврыг энэ залуу илчилсэн шүү

zochin [103.229.121.188] 2023-05-21 12:50:18

Ган-Очир эхнэрээ аймаар зоддог юм байна лээ, бурхан минь

Зочин [64.119.24.6] 2023-05-21 10:32:56

АН -ынхан тухайн үедээ ашиглаад л бөгсөө арчаад хаясан Мөнх эрдэнийг бас л тэгсэн Одоо хэн билээ нэг хужаа хөмсөгтэй сахал үсэндээ баригдсан юм салгалаад л хуцаад байдаг болсон байна лээ

Bayar [202.9.46.155] 2023-05-21 09:07:07

Шаана биз, ялтан солилцох гэрээгүй болохоор л шилжүүлэн өгөх боломжгүй биз

Зочин [66.181.160.93] 2023-05-21 06:51:14

Франц улс арай хуурамч тодорхойлолт гаргаж өгөөгүй байлгүй. Ямар манай дарга нар биз дээ. Боловсролын сангийн дарга нарын яаж ажиллагдгийг мэргэжилтнийх нь амнаас сонсоод төр бүрэн дампуур чээ гэж ойлголоо. Хамгийн гол нь төрийг дампууруулаад байгаа эрхэмүүд улам амжилттай дээшлээд. шударга хандсан хүмүүс нь хасагдаад байгаа нь харамсалтай. Энх-Амгалан сайд огцроод зогсохгүй. бүх санхүүгийн хариуцлагыг хүлээх хэрэгтэй.

Зочин [64.119.24.6] 2023-05-21 10:35:50

Ха ха ямаа туйлаад янгиа эвдэхгүй тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэж мэдэх үү хөнжилийнхөө хирээр хөлөө жий

Чочин [84.227.192.83] 2023-05-21 03:53:28

Гадаад улс энэ хүнийг үнлэж бхад Монголын төр бж бгааг харчихаарай ёстой эчиж үхмээр тэнгүүд бна дөө Нямбаатар Амарбаясаглан Сумъяабазар энэ гурав эчиж үхмээр тэнгүүд юм даа

Зочин [66.181.161.183] 2023-05-20 16:26:02

Ene awgai bvtehgvi ee

Зочин [66.181.161.183] 2023-05-20 16:23:48

Mundag shudraga zaluu hezeed vnen ylna demjdeg shvv

зочин [202.9.40.59] 2023-05-20 11:59:52

мундаг залуу

Зочин [202.9.46.54] 2023-05-20 11:49:19

Монголд шударга тэмцэгч байхгүй бүгд мөнгөөр хөлсөөр жагсдаг.

Zocnin [108.63.61.1] 2023-05-20 11:44:15

Songuulkiin mashiniaar yaj ard tumnii hulhiddagiig iklcnilsen hun . Mergejlkiin hun ucnraas l uneniig il bolgopsondoo

Зочин [192.82.89.58] 2023-05-20 10:46:15

Цагтаа өвөр түрийдээ ороод л жаргаж яваагаа гайхуулцгааж байсан байх луйварын аргаар олсон мөнгөнөөсөө болж гэдсэндээ хөлөө хийлцэж байгаа юм байна гэж ойлголоо

Зочин [66.181.161.48] 2023-05-20 10:44:53

Үхсэн нэг муу халтар худ сду

Д. Билэгт [202.9.41.20] 2023-05-20 10:32:08

Хаана ч явсан энэ хүүг дэмжсээр дуусна даа.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.