ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Aдмин / Орон нутаг

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

УОК-оос Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор болжээ.

Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [59.153.86.71] 2023-05-23 16:24:04

Zalhuursan gd shagnaj bga ymu

[203.23.199.185] 2023-05-23 14:45:44

сонгогдсон гишүүд өөрөөсөө туслана биз. улсын иөнгөөр хий тансаглахыг бүрэн зогсоож алах ял өгдөг болмоор байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.