Б.Болор-Эрдэнэ: Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй надад тухайн үед энэ зээл маш их тус болсон

Aдмин / Нийгэм

Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Боловсролын зээлийн сангаас авсан 32.000$-ын зээлээ яагаад өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа талаараа тайлбарыг цахим хуудсандаа бичиж орууллаа.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор тайлбар хийх нь зүйтэй. Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон эхлүүлсэн төслөө дуусгах ажлын шаардлага байсан учраас сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. (Доорх баримтуудыг харж болно)

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Одоо ч байр барьцаанд байгаа! Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипенд багтаасан нилээн том дүнтэй тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна.

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай над шиг олон залуус мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг сургуульд яваасай гэдэг үүднээс нээлттэй зөвлөгөө их өгч, олон ч хүмүүст захиа (reference letter) өгсөөр ирсэн. Нилээн хэдэн залуучууд сургуульдаа тэнцэж, суралцаж байна.

Түүнчлэн сургуулиа төгсөөд Оксфордын их сургуулийн эрдэмтдийг авчирч, цахимжуулалтын томоохон судалгааны ажлууд болон "Цахим эрин дэх нүүдэлчид" гэдэг төслийг ч хэрэгжүүлж байсныг минь та бүхэн мэднэ.

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, ийм тогтолцоог бүтээгчид төрийг эзэлсээр байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС шударгаар шалгуур хангасан залууст тусалж, мэдлэг чадвартай, нэр төр, сэтгэлт зүрх нь цэвэр шинэ үеийнхэн төрд ажиллаж, төрийн албанд шинэ цагийг авчраасай гэж хүсч байна.


Сэтгэгдэл

DR. ADITY [102.88.83.119] 2024-04-19 17:09:57

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

DR. PRADHAN [197.211.53.126] 2023-06-03 13:28:44

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [202.126.89.15] 2023-05-25 18:55:40

Ene hvvhed shan hudlaa zaldgiim bn uls turd oirtuulj blohgui za da vneneeree l bh hregtei hudalaa yariad hulgai ch bldog gdg vg bdg da

Зочин [150.129.141.17] 2023-05-25 09:40:33

Icheesei

Zeelee tuluurei [66.181.179.195] 2023-05-25 09:30:40

Hadgalamjdaa uchnuun hurungutei yum bnalee. Suraad ashig tusiig ni hurtsen bol Chuluuluuleh gj bodolgui ZEELEE tulchih. Teruugeer chini bas 1 huuhed surguulid surag.

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-25 08:13:29

асуудлыг сайд дарга, баян хүмүүс рүү эргүүлэх хэрэггүй. тэдэн дотор шудрага үнэнч зарчимтай хүн олон бий. сайд дарга биш ч ямар нэг эрх олгодог төрийн ажилтны танил тал холбоо сүлбээтэй болоод л энэ тэтгэлэг нэртэй зээлийг авсан байх магадлал маш өндөр. Энэ хүүхний эцэг, эх ах дүү эсвэл багаасаа МАН дагасан бол намын бодлого гэгчээр луйвардсан байх. Сайн нягталж шалгах хэрэгтэй. Тэгээд ч зальтай овжин буруу аргаа төрд шургалсан иймэрхүү хүмүүс засардаггүй тул үүнд итгэх хэрэггүй. ийм балай юмнууд одоо төрд өрөө өрөөгөөр дүүрэн байна.

Зочин [172.56.37.130] 2023-05-25 06:14:54

Худлаа ярьж болохгүй !!!! Үхсэн баасны оксфордын тэтгэлэг !!!!! Ийм хүмүүс биднийг мангар гэж боддог .. ичихгүй ээ… хар залуугаасаа худлаа хуцна жингэр лугаа

Зочин [172.56.36.92] 2023-05-25 05:51:08

Цахим үндэстэн гээд короногийн үед баахан халдвар тараасан хорлонгийн хүүхэн дэ… элэнцгийн цахим үндэстэн байх билээ дэ… эргүү авгай… хэнтийх гэсэн дэ солиорч байхгүйю.. мэдрэл хог

Зочин [172.56.36.92] 2023-05-25 05:49:00

Оксфорд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан гэж бүлт бүлт яриагүй бил үү ?? Хаха .. энэний оксфордын тэтгэлэг оюунэрдэнийн харвард төгссөн 2 ч дэ.. элгийн юм.. жүжээч нар…

Toli [195.123.31.122] 2023-05-25 05:08:56

Neg jum oilgosongui. 2016 ond surguulid tenzej orson gej bichij. Tegeed jaaj 2017 togsoh jum? Eswel bichgin aldaa jum uu?

Зочин [103.229.123.147] 2023-05-24 20:31:18

Амраг болоод авчихдаг юм биш үү эд нөхөд,

Зочин [202.126.88.115] 2023-05-24 18:21:32

Амнаасаа болцым биш үү? Тэрнээс үнэнээр яваад зээл авсан бол амжилт хүсэх байлаа.

Зочин [103.14.36.18] 2023-05-24 17:14:19

БЗСангийн асуудал сошиалд тархахаас өмнө олны танил хүмүүс гадаад сурсан гээд хулгайчууд их баярхдаг байсан цаагуураа дандаа татвар төлөгчийн мөнгийг хулгайлсан байх юм. Зээлээ төлөөд улсыг хохиролгүй болгох ёстой.

Зочин [43.242.243.247] 2023-05-24 16:19:17

Балай авгай

Зочин [210.105.85.22] 2023-05-24 15:52:49

yaj olj absnaa yariach hu, naadahiig chini abahiin tuld missuud l lab yadgiig medeh yum bna

No problem [59.153.113.186] 2023-05-24 15:30:34

Зээлээ хурдхан төлчөх дөө.

Зочин [192.82.91.120] 2023-05-24 15:20:30

Үнэн зөвөөрөө явж боловсрол эзэмшсэн залуучуудаар бахарна шүү. Даанч сайны хажуугаар ямар олон урт гартан байна вэ? Энгийн иргэд зээлд хамрагдах хүсэлт гаогахад ямар олон нөхцөл ярьдаг билээ.

Иргэн [66.181.161.242] 2023-05-24 15:18:31

50 с дээш насныхан эд нарын дураар авирлахыг дарж шударга ажиллаж чаддаг учраас зээл аваад төлөхгүй байгааг нь төл гэсэн учраас тэгэж донгосож л дээ.ОДОО АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ УЛСЫН САНГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО.

Иргэн [66.181.161.242] 2023-05-24 15:15:34

Зээл гэдэг эргэн төлөгдөх учраас зээлдэж авч байгааштэй.Одоо сайд болсон төлж дараагийн үедээ боломж олго.

Би [59.153.85.151] 2023-05-24 14:29:31

Ганцхан дарга нар аваагүй өөр хүмүүс бас авч байсан гэж нөгөө улсуудаа хамгаалсан шинжтэй байнаа

zochin [103.229.121.188] 2023-05-24 14:29:15

нөгөө 50-иас дээш настнуудаас болоод монгол улс хөгжихгүй байна гэж олон улсын хурал дээр яриад байсан эмэгтэй байна ш дээ. Өөрөө улсын хөрөнгөөр сурчихаад яагаад олигтой англи хэлээр ярьж чаддаггүй юм болоо

Зочин [192.82.68.105] 2023-05-24 14:14:40

Сайн байна ойрын үед зээлээ төлж хойч үедээ буян болоорой.

Эрдэнэчимэг [202.126.88.124] 2023-05-24 14:11:58

Ийм олон хүүхдийн Монголоо гэсэн сэтгэлрүү ус цацаж бна. Хулгайчууд нь Монголын баялагийг хулгайлж байхад дэлхийн 100 дээд сургуульд тэнцээд суоаад ирсэн хүүхдүүд бол Монголын баялаг юм шүү. Ялгаж салгах хэрэгтэй. БЗС аас хэлний болон бусад дамжаанд сурсан сургуулиа дүүргээгүй нахдөдөө анхаараарай.

сумын иргэн [202.131.245.69] 2023-05-25 08:14:55

иймэрхүү залуучуудаа ёстой юугаа хийх вэ дээ. балай ажилгүй мэдлэггүй дарга долигносон, хутган үймүүлсэн балай юмнууд төрд нам гэдгээрээ их орж ирсэн. эдний оронд ажлаа мөрөөрөө сайн хийдэг ахамадууд хэрэгтэй.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.