ХОГ ТҮЛСНИЙ УЛМААС 0.5 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатааж байгаад гал алдсаны улмаас 0.5 га талбай шатаж байжээ. Галыг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт бүрэн унтраасан байна.

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хашааныхаа өнжмөл өвсийг шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангаж, хог шатаахгүй байхыг анхааруулъя.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.