МАЛДАА ЯВСАН 13 НАСТАЙ ХҮҮ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т орших Цагаан бургас багийн Хар ус нуур хэмээх газарт тавдугаар сарын 25-ны 16:00 цагийн орчимд бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ.
Хүүхэд сураггүй болж, унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 26-ны 00:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран 13 настай малчин хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл