Улаанбуудайн үрийн болон хүнсний стандартуудыг шинэчлэхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн таримлын үрийн стандартуудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон тул үр тарианы үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй стандартуудыг шинэчлэх зорилгоор цахим болон танхимын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын стратегийн үндсэн түүхий эд болох улаанбуудайн стандартууд нь 2010 оноос хойш огт шинэчлэгдээгүй бөгөөд олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг дэмжиж, олон талын оролцоотой мэдээлэл, судалгааг чиглэл бүрээр гаргаж цаашид дахин хэлэлцүүлэг өрнүүлж ажиллахаар болов.

Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монгол ногоо төсөл, Жимс жимсгэнэ тариаланчдын холбоо болон дээрх байгууллагуудын орон нутгийн төлөөллүүд цахимаар оролцлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

wdcavczbav [185.220.101.26] 2023-11-28 05:24:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

qquxkywywb [185.220.101.26] 2023-11-28 05:24:01

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.