МАЛЧИД: МАЛ, МАХАА ЗАЛХУУГИЙН ТУЙЛ БОЛСОН НИЙСЛЭЛЧҮҮДЭД ЗАРМААРГҮЙ БАЙНА. ГАДАГШ НЬ ЗАРМААР БАЙНА
Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад хонины ястай махны үнэ 16000 мянган төгрөг, хонины цул мах 17-18 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин үхрийн ястай мах 21000 төгрөг, цул нь 22.500 мянган төгрөгийн ханштай. Түүнчлэн адууны мах кг нь 12000 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин “Сансар”, “Миний Сүлжээ” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн цул мах 20000-25000 төгрөгөөр зарагдаж байлаа. Харин хонины цул мах үндсэндээ 16 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн Эмээлт захад нас гүйцсэн эр хонины үнэ 370 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн хооронд ханштай байгаа юм. Хагас сая төгрөг халааслаад Эмээлт ороход дүүрэн хонь худалдаж авах боломжтой байна. Нийслэл хот дахь махны үнийг тоймлоход ийм байна.
Харин малчны хотноос ямар үнээр гарч байгаа талаар хангай болон говийн бүс нутгийн малчидтай холбогдож тодрууллаа. Хэнтий аймгийн Дадал сумын нэгдүгээр багийн малчин Д.Хувьтайтай ярилцлаа.
-Дадал суманд махны ханш ямар байна вэ?
-Дадал сумын малчид гол төлөв үхэртэй. Энэ жилийн тухайд цаг хатуу байлаа. Одоо л дөнгөж ногоо зууж байна. Зарахаар мал бараг алга. Үхрийн мах малчдын гар дээрээс кг –ыг нь 15000 төгрөгөөр зарагдаж байна. Сумын төвийн дэлгүүрт ч ийм л ханштай байна. Харин бог мал хонины мах кг нь 11000 мянган төгрөгөөр зарагддаг. Энэ жилийн тухайд ч мөн ялгаагүй, энэ үнээрээ л зарагдаж байна. Харьцангуй хямдхан гэж зарагддаг гэж ойлгож байгаа. Зургадугаар сар цухуйхад хонины махны үнэ бага зэрэг нэмэгдэх байх.
-Та бүхэн малаа махлахдаа сумандаа зарж байна уу, хот руу тээвэрлэж байна уу?
-Ийм үнээр малаа зарах хүн ч энд ховор байна даа. Хот руу зөөх нь түгээмэл. 500 орчим км явж очоод л хэдхэн мянган төгрөгөөр махаа борлуулах урамгүй шүү.
Бид хадлан бордоо бэлтгэхээс эхлээд асар их хөдөлмөрлөж малаа өсгөж, үржүүлдэг. Малын тэжээлийн үнэ тэнгэрт хадсан. Зарим малчид банкнаас зээл аваад тэжээл авах юм. Мал нь хоргодоод өрнөөс өрний хооронд л амьдарч байна.
-Хот суурингийн иргэдийн зүгээс мах үнэтэй байна гэх байр суурь илэрхийлдэг шүү дээ.
-Бусад улс орнуудад мах ямар ханштай байгааг эхлээд харах хэрэгтэй. Ердөө хилийн цаахна Өмнөд Монголд кг мах 35000-40000 төгрөгөөр зарагддаг. Манайхтай ижил бэлчээрийн хонь. Энд 10-аад мянган төгрөгөөр махаа зарж байгаадаа зэвүү хүрдэг юм. Манайхан 20 мянган төгрөгийн махыг үнэтэй байна гэх юм. Бид мал өсгөхийн тулд хүйтэнд хөрнө, халуунд хална. Өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадсан байна. Бид хотын зарим улс шиг халамж нэхээд, жагсаад байдаг хүмүүс биш. Бидэнд тийм зав байхгүй. Цаг тутам малынхаа араас л явдаг. Хот суурингийн та нар ер нь төвийн хүмүүс махны үнэ шүүмжилж байхын оронд ажил хийх хэрэгтэй. Малчид бид хэдэн малаа онд оруулахаар амсхийх завгүй хөдөлж байна шүү.
-Малчны амьжиргааг дэмжих, махны үнэ өсгөх боломжийг та яаж харж байна вэ?
-Махны үнийг л өсгөмөөр байна. Махаа залхуугийн туйл болсо нийслэлчүүдэд биш гадагш нь гаргаж зармаар байна. Тийм боломжийг л нээж өгмөөр байна. Мөн ченж, хэдхэн шуналтай хүмүүсийн гараар мах орохдоо үнэ нь хэтэрхий өсдөг. Малчдын гараас шууд хэрэглэгчийн хөргөгч рүү л оруулдаг тогтолцоо хэрэгтэй санагддаг.
Хэнтийн Дадалын малчин залуу ингэж ярьж байна. Бид Өмнөговийн Цогтцэций сумын малчин М.Амартүвшинтэй ярилцлаа.
-Цогтцэцийд малчдын гар дээр мах ямар үнэтэй байна вэ?
-Энд цаг тааруу, мал туранхай байна. Малаа зарж байгаа айл бараг алга. Сая сум орж цөөхөн хонь зараад ирсэн. Хонины кг мах 15 мянган төгрөгийн ханштай байна. 20 кг-тай хонь зарахад 300 мянган төгрөг болж байна. Ямааны мах малчны гараас 12000 мянгаар гарч байгаа. Яг одоогоор бол мах гэхээс илүү ноолуураа л зарж байна даа. Гэхдээ Цогтцэций олны хөлийн газар. Махны эрэлт их.
-Малчдын амьжиргаа ямар байна вэ?
-Байгаа бүх юмаа малдаа зарцуулж байна. Боодол өвс 20 мянган төгрөгийн ханштай байлаа. Малчид хэдэн малаа онд оруулахаар банкнаас зээл аваад боодол өвс авч байна. Зарим нь ч цаг хатууд үрэгдээд цөөрлөө. Үрэгдэхээс нь өмнө хэдэн төгрөгөөр ч хамаагүй заръя гэсэн хүмүүс ч байна. Ер нь малчдын амьжиргаа тааруу байна шүү.
-Мах үнэтэй байна гэх шүүмжлэл их гарах юм. Энэ тухайд та ямар байр суурь хэлэх вэ?
-Мах хямдхан байгаа. Бэлчээрийн даацаас авахуулаад олон асуудал малчдад тулгардаг болсон. Мал маллахад асар өндөр зардал ч гардаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Суурин газрын улсыг анзаарахад утасны цаанаас л юм шүүмжилж байгаа харагддаг. Сав л хийвэл цалин нэм гэж жагсчихна. Бүх юмыг шүүмжлээд харлуулаад л сууж байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй.
-Малчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Жилийн дөрвөн улиралд малынхаа араас явдаг хөдөлмөрөө үнэлүүлмээр байна. Таван төгрөгийн ашиг харсан ченж гэх шуналтай улсын аманд орж хэлсэн үнээр нь махаа тушаадгаа болимоор байна. Махаа урагш нь гаргая. Ажил хийдэггүй залхуу монголчууддаа мах зараад бид хөгжихгүй юм байна. Нэг хонь муулаад хоёр долоо хоногийн хүнсээ ч базааж хүрэхээ больсон.
Цогтцэций сумын малчин ийм байр суурь хэлж байна. Цаг хатууд муудсан малаа зарим малчид нүд аниагүй дээр нь зарахаар яарч байна гэнэ. Түүнчлэн орон нутгийн уурхайнуудад малчдын хотноос мах нийлүүлдэг тогтолцоо хэрэгтэй байгааг хэлж байна.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
lzdktixgfo [185.220.101.2] 2024-11-14 04:41:39
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ghgrmhehuq [185.220.101.2] 2024-11-14 04:41:37
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Малчидад [66.181.185.235] 2023-05-30 13:11:20
Эрхэм малчин та төрөөс элдэв татаас тусламж дэмжлэг авахаа болио. Бид ч зах зээлийн зарчмаараа аль нэг байдлаар зохих үнэтэй мах хэрэглэх биз. Та бүхний малын махыг хэрэглэгчид гуйж хэрэглээгүй. Зах зээлд ялархаж, сүрдүүлж та бүхэн биенес эрхлэхгүйээ. Бүү төрийн дэмжлэг ав. Тэр чинь бидний татвараар бшрддэг юм. Энэ Үндсэн хуулиас Мал төрийн хамгаалалтад байна энэ тэр гээд дэмий галзуу заалтаа авч хаявал таарна. Хүн төрийн хамгаалалтад байх ёстой. Хүнээсээ илүү дээдлэгдсэн мал, малчинтай. Даварсан т1-үүд.
зочин [202.9.41.22] 2023-05-30 13:08:37
үхрийн гүзээ хуулж чадах уу ,,,,,,,,,,,,,үхрийн гургалдай чихэж чадах уу ай,,,,,,,,,,,,,асуудаг нуруу нугалж чадах ууу ай ,,,,,,,,,,,,,
зочин [202.9.41.22] 2023-05-30 13:07:00
малчин хүн шиг өрөмөө зөв загсаачихаад ,,,,ядаж л элгэн тараг бүрж сурчихаад донгодооч ,,,,харыл даа чаддаг юм бол ай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
зочин [64.119.24.91] 2023-05-29 19:44:22
ЧАДАЛ ЧИНЬ ХҮРВЭЛ ДУРТАЙ ЗҮГРҮҮГЭЭ ГАРГААД ЗАРАА. ХАРАХ ЮМСАН
зочин [202.9.41.22] 2023-05-29 11:03:08
зүгээр захын зарц хужаад л мөлигдуулна тэгээ тэг махаа аваад хүүхдүүдээ аваад зайлаарай,,,,,
зочин [202.9.41.22] 2023-05-29 11:01:27
хүххдүүдээ аваад зайлцгаагаарай малчин хүн шиг дориухан өрөм загсааж чадахгүй байж хуцдаг ульмарууд вэ
Зочин [202.9.40.235] 2023-05-29 10:31:06
Хятадууд их сайхан яс хаяж дээ. Монголчууд ч шууд талцаж муудалцаад. Е р нь гэж хэлэхэд газар түрээслэж фермерийн эрчимт АА эрхэлж эхэлсэн дээр. Эрт эхэлсэ нь хожно. Бэлчээрийн нөөцгүй болж монголын өвс ногоо хятад хүний ходоодонд ороод алга болно гэсэн үг. Хятадуудад самар алт нүүрс газрын тос ноос ноолуур бараг бүх стратегийн бараа салбруудаа алдаад, махаа бэлчээр газар нутаг байгальтай нь үгүй болгох нь дутажуу. Ухаалаг засаглал нэн шаардлагатай байна. Энэ одоо байгаа хэдэн хулгайч чадахгуйгээс гадгна сүйрүүлж байна
зочин [202.9.41.22] 2023-05-29 09:44:03
мал зөв горимоор нь хариулж чаддаг байжээж олон зүйл донгос малчид ,,,,,,,,,,,
зочин [64.119.19.165] 2023-05-29 07:46:19
хотын уугуул нь бүгд гадагшаа гараад дууссан шдээ дан хөдөөний зэрлэг оркууд хотыг эзэлсэн хаашаа л харна ООРК
Бэлчээр [192.82.91.164] 2023-05-28 19:18:28
Бэлчээрийг үнэгүй юм гэж ойлгож болохгүй,хамгийн үнэтэй зүйл. Малын хөлийн татвараа өндөр тогтоож байж энэ бэлчээрийн талхагдалыг зогсоож магадгүй
Иргэн [103.229.121.48] 2023-05-28 18:59:17
Орон нутгаас ирэгсэдийг бүгдийг нь буцааж явуул төрөөс малчдад хөнгөлөлт үзүүлдэгийг харах хэрэгтэй
Зочин [66.181.182.37] 2023-05-28 17:55:32
За үнэн дээ үнэн. Аль аль нь арчаагүй. Нэг хэсэг нь залхуу, нөгөө хэсэг нь өвс хадлангаа зохицуулчихаж чадахгүй.
Бүгдээрээ мурийцах уу? [192.82.89.33] 2023-05-28 17:52:29
Монголын мал аж ахуйн бзтээгдэхүүнийг САЙНДАА Л хоёр хөрш авна, МУУДАА зөвхөн Хятад л авна. Дэлхийн бусад улс ихээр авахгүй. Мурийцсан ч болно. Иймд монголчууддаа дотооддоо борлуулахаас өөр арга БАЙХГҮЙ.
Зочин [202.126.89.240] 2023-05-28 17:19:27
МАЛЧДААС ТАТВАР АВААЧЭЭ
Тэгээд [202.126.88.140] 2023-05-28 14:24:01
Баахан ивомек шахсан махыг чинь гадаадад нохой ч тоож идэхгүй. Өөрсдөө залхуу үхрүүд. Өвс тэжээл бэлтгэж чадахгүй бол худалдаж авах нь хууль.
Зочин [64.119.19.162] 2023-05-28 14:03:55
Мах, сүү, ноос, ноолуур, тэжээлийн хөнгөлөлтийг болих хэрэгтэй. Хувийн малтай хүнийг төрөөс тэтгэдэгийг зогсооё. хил давуулж чаддаг бол махаа хил давуулж зарах хэрэгтэй дээ
Хотын Иргэн [202.9.47.20] 2023-05-28 12:02:19
Өвөл нь хотод хүүхдүүдээ сургаж өөрсдөө бас ирдэнг Хотын захад .төвд ч бас хөрөнгөтэй Тэгээд бас их юмаараа боох нь шивдээ Та нараас бид үнэгүй авдаггүй шүү Харин нь дэмжлэг болдог Гадагшаа гаргаад байгаагаа цэгцэнд нь оруулчих Улсын эрүүл бодлого байна уу Зоорины махаа дамлаад л .Хаана хэзээ зарах нь бүдэг асуухаар ард түмэнээрээ тоглоод худлаа хаяг хэлдэг Олж авч чадаагүй шүү.Эзнгүй төрийн нэг
Зочин [202.126.89.226] 2023-05-28 11:01:41
Татвар төлөгчдийн мөнгийг сүүний,ноосны,арьс ширнийгэх мэтээр,мөн элдэв өвс тэжээлийг хөнгөлж өгдөгөө болих хэрэгтэй. Хувийн өмчийг нь татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэдгээ зогсооё
Зочин [202.126.89.120] 2023-05-28 10:47:13
/Харамласаг юм хар нохойн идэш / гэж яасан үнэн үг вэ? Элэг нэгтэнд таарсан үнээр өгөх нь өлзийтэйдээ.гадныханд найр тавьж байж хотоо харлуулав.Мөнгөний төлөө хөлөөр нь гаргаад, нөгөөдүүл нь буудаж алаад, амьдаар нь шараад зовоох вий дээ?Малын буян хаяна гэж байдаг шүү! Та нар сайн мэдэж бгаа даа.Байгаль дэлхий тоо толгойг нь зохицуулаад зуд турхан болоод бгаа .
Зочин [202.126.89.195] 2023-05-28 09:16:27
Odoo hot hodoogooroo yalgarch hereldeed yahaw ew eye bod belcheeriin daatsad tohirson maltai bmaar bna ingehiin orond uul uurhaitaigaa l temts er ni udahgui hyatadiin bool bouuzai
Зочин [66.181.161.249] 2023-05-28 08:43:40
Гүй тэгээд өөрсдөө чадах юм бол гаргаад зар л даа.
Гадаадруу махаа гаргах дуртай духнууд уу? Кх! [192.82.89.33] 2023-05-28 00:57:54
Гадаадруу мал,мах гаргахын тулд малын мах нь эрүүл, элдэв паразитгүй байх ёстой. Монгол үүнийг хангадаггүй. Махаа экспортолдог дэд бүтэц байна. Бид хангалттай хөргөгчгүй, хөргөгчтэй машин вагонгүй, шинжилгээний бүтэцгүй.. Дээрээс нь протекционизм гэж нэг заваан зүйл бий. Гадаад орнууд өөрийн зах зээлийг гадаадын мах орж ирэхээс хамгаалдаг. Бид тэр хамгаалалтыг давж чаддаггүй, Монголын төрөөс үүнд юүгаар ч тусладаггүй. Тэгээд л бодохгүй юу.
зочин [103.57.92.19] 2023-05-27 21:41:04
Чадал чинь хүрвэл Тэр 40000-аар зардаг газраа аваачаад зараа. Малынхаа эрүүл мэндийг хангаж чадахгүй байж. Тэрбум гаруй хүн, хятад бодлого 2 нийлээд чиний малыг өөрөөр чинь зөөлгөөд чиний хот харлаж малгүй болно, Дураараа л бол... ВЬетнамчууд одос үхрээ хятадад маш үнэтэй зараад эцэст нь газар хагалж тариа тарих үхэргүй болж, бүх нийтээрээ өлсгөлөнд нэрэвэгдэж, өлсөж үхэгүйн тулд эхлээд эрчүүд нь, сүүлдээ хүүхэд эмэгтэйчүүд нь анжис чирч байсан түүхийг мэдэхгүй бол олж уншаарай. Аягүй бол олж уншиж чадахгүй л дээ, Юм мэддэг хүнээс асуугаарай л даа
Хорлоо [103.212.116.248] 2023-05-27 19:08:11
Адууны хөлийн татварыг 50 толгойгоос дээш бол тэд гэж оноодог болох
Зочин [202.126.89.197] 2023-05-27 17:58:25
Гоё гоё ярих юм аа, мах гаднын зах зээлд нийлүүлэх тийм амархан уу, соц үед ч чадаагүй, одоо ч оролдоод чадахгүй л байгаа, ганц малчны хийдэг ажил биш байх аа
Зочин [66.181.179.114] 2023-05-27 17:36:45
Монгол улсын нийт газар нутгийн 90 хувь нь малын бэлчээрийн зориулалтаар ашиглагддаг ямар үнэгүй түрээсгүйгээр одоо малчид бүр бидний нутаг бидний өмч гэх болсон.Бүр татвар төлдөггүй хувийнхаа малыг малласан мөртлөө тэтгэвэрт гардаг тэтгэвэр тогтоолгодог аймшигтай халамж үзүүлдэг одоо болих цаг нь болж тэгж байж ойлгох хүмүүс байна
Ари [202.126.90.96] 2023-05-27 16:19:15
Малын хөлийн татварыг нэмэх хэрэгтэй. Ядаж энэ ямааны цөлжилт бүр болхоо байлаа.
Зочин [202.179.27.186] 2023-05-27 16:00:52
Хотоор дүүрэн малаах үхүүлж, байгаа хэдэн малаа зараад биеийн амарыг бодож ирсэн залхуу малчид дүүрэн. Залхуу малчид хотод хийсэн зүйлгүй өлөн зэлмүүн, өвчин зовлонтой амьдарч байхаар хөдөө тааваараа малаа хариулаад боломжийн үнээр махаа зарчихаад цэвэр агаарт эрүүл амьдарвал дээр санагдахын. Мал хариулдаг хүмүүс ихэсвэл махны үнэ ядаж буурна, Одоо малчид нь цөөн болохоор махны үнэ өсөх нь аргагүй
Зочин [202.126.88.89] 2023-05-27 15:25:14
Малчидад улсаас өгч байгаа олон дэмжлэгээ болиод, бэлчээрээс нь өвс хадах, малын хөлийн татварыг нь нэмүүлээд хотынхонд махаа битгий зар. Нийгмийн даатгалыг малын тооноос нь хамаарч авах хэрэгтэй.
ХА ха Ха [66.181.191.191] 2023-05-27 15:21:35
1. Хотыг бузарлаж байгаа залхуу арчаагүй гөлөгнүүд бол арчаагүйдээ хамаг малаа үхүүлсэн, эсвэл биеийн амрыг харж хамаг малаа зарчихаад хашаа байшин авч хөдөөнөөс хотод суурьшсан архичингууд. Чиний өрөөсөн дугуй гэсэн үг. 2. Чиний наад өвчинд ороогдсон малын махыг өдий дайны үнээ авах хүн хотод байгаад баярла. Гадагшаа гэнэ үү! Ямар том мөрөөдсөн гөлөг вэ. Яриад байгаа адгийн Эрээн чиний өвчтэй махыг тоож авахгүй ш дээ
Зочин [202.126.89.16] 2023-05-27 15:14:28
Хөдөөнийхөн хотынхонд хэзээ ч сайн малын мах зардаггүй шүү хавар ивомек тариа хийгээд муудсан малаа зун чоно нохойнд бариулсан нохойд ноцуулсан намар хөгширсөн заазны малаа нядлаад зардаг хотыхон юу ч мэдэхгүй авч идсээр байдаг шүү тавилан юм даа
Зочин [202.126.89.16] 2023-05-27 14:57:10
Хөдөөнийхөн малчид тэр хавьдаа малаа зараад хот хүрээгээс хамааралгүй хөдөө хавьдаа эргэлдээд амьдрах нь зөв өө наашаа хотруу ирэх хэрэггүй ээ тэгвэл их сайхан бна ядаж ээж аавынхаа хөгшидын тэтгэвэрийг зээлээд авсан приуснүүд хотод явж түгжрэл үүсгэхгүй болж хотхонууд ынхонд тус болно их дэлгүүр орох гээд таксинд суусан чинь хонины хонхор гэдэг шиг үнэртэй таксинд суусан их дэлгүүр орно гэсэн чинь нөгөө хөдөө үнэрт жолооч чинь хаана байдаг юм бэ зам заагаарай ч гэх шиг оркууд хотооос арна аштай юу
Баатар [124.158.89.2] 2023-05-27 13:33:33
Юу яриад байнаа махны үнээ хиймлээр нэмбэл мөнгөний ханш унана. Та махнаас бусад зүйлээ үнэтэй авна. Хэрьээ тийм бодол байвал галагш зар2. Татварыг нь улс сайн авах хэрэгтэй
Зочин [202.126.89.246] 2023-05-28 06:27:08
Малчид гэж эргүү шуналын туламнуудын яриа яг мөн дөө
Зочин [202.126.88.173] 2023-05-27 13:08:53
Дуракууд тэрүүгээрээ экспортолчихоорой. Онгоц монгоцоор. Энүүгээр дайраад юүхэв. Олсон валютаа тэндээ зараад тэндээсээ хэрэгцээгээ ханга. Хүүхдээ наанаа сурга. Тэгээд ер нь наанаа хөдөөнөө л байгаарай.
Зочин [150.129.140.246] 2023-05-27 13:15:51
хөдөө онгоц буудаггүй гэж хэн чамд хэлчихэв эрүү хоцрогдсон орк минь, нийслэлээр дайрах ямарч шаардлага байхгүй мах экспортлоход, хэрэгцээгээ угаасаа хятад, орос, болон бусад улсаас хангачихна, танай нийслэл бааснаас өөр юм үйлдвэрлэдэггүй биз дээ бас л хужаа бараагаар хэрэгцээгээ хангадаг тиймүү, харин нийслэлийн экспортын барааг хөдөөгийн замаар явуулахгүй гэвэл та нар үнэн гөлөг болно доо
Хог [202.9.40.196] 2023-05-27 13:00:38
Малаа зарахгүй бол монголоос аваад зайлах хэрэгтэй. Хүний төлөө мал маллаад бгаа юм бхдаа. Албатай юм шиг зуданд өвсөө бэлдээгүй бж тусламж авна. Зайлцын
Зочин [66.181.160.84] 2023-05-27 15:30:15
Mahaa gadagsh ni gargachihvL chi yu olj dolooh ve gedes ch oldohgui odor oirhon baih
Зочин [150.129.140.246] 2023-05-27 13:12:08
тэгж хуцаж байж нийслэлээсээ өөрөө хөөгдөж малчдын зарцаар орох вий дээ
Зочин [150.129.140.246] 2023-05-27 12:56:07
нийслэлчүүд ер нь залхуу новшнууд гэдэг нь үнэн шдээ, тийм их мах сүүнд дуртай бол хөдөө мал маллаач нэг жил ч тэсэхгүй нусаа хацартаа наана даа чаавас, хятадын өндөр тунтай анибиотиктой тахиа, гахайн махаа идэж болно гэхдээ хэдхэн жилийн дараа хорт хавдараар чад хийнэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй, бусад өндөр хөгжилтэй улсаас чанартай мах иднэ гэвэл кг - ыг нь 50к дээш үнээр авна,
Зочин [150.129.140.246] 2023-05-27 12:48:16
Малчдын зөв махаа тэнгэрт гартал үнийг нь шидээд өгөх ёстой, харин төр засаг хятад руу чөлөөтэй зарах гарцыг нь нээгээд өг, ер нь сая гаран хүнтэй бааснаас өөр боловсруулалт хийж чаддаггүй залхуу новшнуудаас хэдэн зуун сая хүн амтай хятадын зах зээл илүү өгөөжтэй байна
Зочин [66.181.160.76] 2023-05-27 14:56:15
Насаараа, хэдэн үе удмаараа Нэгдлийн мэдэлд баймаар улс. Та нарт мал, бас амандаа орсныг хэлэх эрхийг ардчилал л олгосон. Тэр тухай ганхийхгүй шүү. Алтан загасны эмгэн шиг болов оо, хэний хүч буянд томорсноо мэдэхгүй даварсаар сүүлдээ хагархай тэвштэйгээ үлддэг дээ... Ухаалаг, урдах хойтохоо бодож бай. Хүн бай.
Зочин [202.70.37.172] 2023-05-27 12:36:58
Guthoo mahia gahain zagasnii mah oloodm idchihne ZA
Ok [202.21.105.6] 2023-05-27 12:34:25
Hot , huduu geed tusdaa uls bolohiimuu
Зочин [150.129.140.246] 2023-05-27 12:41:40
Хот хөдөө гээд тусдаа улс болвол хотынхон тэр чигээрээ турж үхэж гуйлагчид болцгооно
Зочин [66.181.161.85] 2023-05-27 12:28:18
Ер нь үхсэн монгол мах идэж яадаг юм! Үхсэн тахианы мах идээд болдог л юм ! Цус ойртсон хөдөөний маанагууд хуцахнээ
Зочин [66.181.160.76] 2023-05-27 14:59:14
Татварыг нь гайгүй сайн нэмээд өг. Наад газар нутаг чинь зөвхөн малчид та нарынх биш шүү. Үе үеийн монголчууд хамгаалсаар ирсэн юм шүү. Ямар юэ?Цөлжилт малын хөлийнх шүү. Бага даварцгаа.
Зочин [67.184.4.56] 2023-05-27 12:04:42
Тэг, тэг. Гадагш нь зар. Бүр төрийн хамгаалалтнаас гараад толгойгоороо тоглож, тоосноосоо бусгах юу даа. Хотынхон гаднаас мах импортолж идэг.
Зочин [202.9.46.139] 2023-05-27 11:26:39
Мал маллах нь их хэцүү ашиг тусгүй байгаа юм бол малаа буцаагаад улсад өгчих. Улсын мал болчихвол махны үнэ бууна. 70 сая малаасаа монгол улс маш их ашиг олно.
Зочин [150.129.140.246] 2023-05-27 12:43:54
эргүү юм ярихийн улсын мал гэж юу байдаг юм, соци үед хэдэн малчдын малыг хүчээр дээрэмдэж хамтралжуулсан 90 онд буцаагаад тэр малыг нь өгсөн тэгэхээр тэр мал чинь үнэндээ хөдөөгийн малчдын өмч
Зочин [103.229.120.233] 2023-05-27 11:19:19
Тэг л дээ. Иймэрхүү юм ярьж байгаа малчдаас мах авах шаардлагагүй. Тэгээд ч хотод амьдарч байгаа хүмүүс бүгд залхуу, ажилгүй биш. Малаа бараад ирсэн хөдөөнийхөн өөрөөр хэлвэл малчин байсан улс хотыг түгжрүүлж, бохиртуулж, гудманд шууд морь харж, нус цэрээ ил задгай хаядаг дээр нь нэмээд одоо хөдөө байгаанууд нь хот орж ирээд явахдаа би энд амьдардагбиш гэсэн сэтгэлгээгээр хандаж нэрмэж байдаг шүү гэвэл ямар санагдаж байна даа
Зочин [103.57.94.188] 2023-05-27 11:13:46
Тэгвэл тэдний иддэг тахиа бас бус олон төрлийн хүнс хэрэглэдэг болох хэрэгтэй юм бна. Тэгээд махыг тэгж их голчилдоггүй цагаан хоолтнууд ч их болох биз. Аяндаа махны хэрэгцээ буурч мах иддэг хүн цөөрч малыг нь тоодог хүнгүй болно биз дэ. Шуналтаж бгаад хоосон хоцорвол ч. ёстой цөөхөн хүн өндөр үнээр л хаяадаа авдаг ховрын баоаа болох юм бгааз. Уургаа нөхөх өөр олон аргууд бнадаг. Антибиотиктой, дээр нь хоронд хийсэн мах гээд одоо ч тийм дуртай биш бга. Ядаж өөрсдөө ачиж ирээд өөрсдөө лангуугаа түрээслээд 15 мянгаараа зарвал яахав болж л бна. Гэртээсээ тэгж өгч бна гэхээр бусад нь яаж амьдрах уу. Хоол хүнсээ дийлдэг болохийн тулд өөрийн зарж бга бараа үйлчилгээгээ ч өсгөх хэрэгтэй болно. Ер нь хятадуудад амьд мал зарж хужаа нарыг малчид болгосон та нарт улсаа гэх сэтгэл бна уу? Эсвэл энийг хужаа малчин яриад бна уу?
Зочин [103.57.94.188] 2023-05-27 11:30:32
Ер нь ийм юм ярьж бгаа нь монгол мал аж ахуйн орон байхыг болиулах мал малчидгүй болгох хэтийн төлөвтэй л юм яриад бнадаа. Гадны хорлох бодлого яваад бна уу үгүй юу? өндөр үнэтэй авч дотоодын хэрэглэгчгүй болгож бгаад дараа нь хортой мах болгоод хэн ч авахгүй бараа болгож их юм санасан малчидыг нь гуйлгачин болгоод тоглочиж чадах л нарийн бодлоготой ажилладаг улс санагдах. Хэтийн бай нь гэдэгээ мэдсээр байж ухамсаргүй увайгүй бдлаасаа болж тоглоомд нь амархаан яваад орчиж болохгүй л байх
Иргэн [139.5.218.175] 2023-05-27 11:13:23
Хувийн мал юм байгаа биз дээ бүх юм бусдын буруу юм уу энэ мал чид гэж зүгээр даварсан юмнууд болж би уул нь малтай айллын хүүхэд наад ялархаад байгаа ажлыг чинь зүгээр хийгээд амьдараад блоод байна
Ner [59.153.113.73] 2023-05-27 11:12:34
Bas l goy shaah ymaa hahahhahaha
Бэлэн гоймон 6 хөлтэй тахиа [192.82.89.2] 2023-05-27 11:10:48
Малчин хүн тэнэг биш.Хотынх гээд байгаа оркууд өөрсдөө малаа малла эсвэл гоймонгоо идэцгээ гүйцээ
Иргэн [139.5.218.175] 2023-05-27 11:15:02
Битгий ялархаад бай
Иргэн [139.5.218.175] 2023-05-27 11:08:43
Махаа хотод битгий зар чи муу мал чинь үнэгүй өвс ус хэрэглэж байж үнэтэй зарна хуцна биз
Зочин [173.82.136.131] 2023-05-27 10:56:44
Зөв. Мах үнэтэй байна гээд байгаа бол мал маллаад махаа үнэтэй зараад амьдрах сонголт байна. Ногоо үнэтэй байна гээд байгаа хүмүүс хашаандаа ногоогоо тариад ид. Нэг их үнэнүй мах идчих санаатай залхуу сдак уу
Зочин [150.129.143.229] 2023-05-27 10:53:35
Ta nar mahaa uragsh gargaad uned hurgej chadah uu hil davaad mahaa avaad oronguut mahiig chin ymar 1 shaltag heleed l hymd avna uguhgui gevel butsaagaad avaad yv l geh baihdaa tegeed uursduu med!!!
Малчин [66.181.161.147] 2023-05-27 10:43:25
Шаадаг сда нар вэ