Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийг уриаллаа
Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Иймд Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд хүүхдийг зам тээврийн осолд сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон аж. Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна.
Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.
Сэтгэгдэл
fhhyaetbgj [2.57.122.58] 2023-11-25 04:40:39
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
sbnapgyivn [2.57.122.58] 2023-11-25 04:40:37
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.9.46.242] 2023-06-02 08:26:12
Ёс суртахуугүй орк ард түмэнтэй улсад осол эндэгдэл буурах биш.