ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО

Ирэх сарын нэгнээс цалин тэтгэврийг нэмж 2023 оны төсвийг 1,8 их наяд төгрөгөөр тэлсэн. Сангийн сайд Б.Жавхлан долдугаар сарын нэгнээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно хэмээн мэдээлсэн. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд олгогдсон мөнгийг айл бүрт нөхөж олгоно. Нийт 167.2 тэрбум төгрөгийг тодотгох ба 141.4 мянган хүүхэд хамрагдах юм. Тиймээс хүүхдийн мөнгө олгох журамжд өөрчлөлт оруулна.
Сэтгэгдэл
Ooioi [103.57.93.52] 2023-06-05 19:27:51
Хүсэлтээ хаана хэнд хэзээнээс гаргах вэ? Тодорхой хэлж зөвлөж өгөөч ээ… хороо чинь мэдэхгүй бна ш дээ.. тэгээд дараа нь хүсэль өгөөгүй гээд бас далимдуулах болно ш дээ… 3 н 3 хагас өнчин эмээгийнхээ асрамжинд байдаг хүүхдүүд 2 сараас хойш аваагүй юм аа…
Иргэн [122.201.22.121] 2023-06-06 07:29:12
Тодорхой байхад яадаг байна аа.
Зочин [202.9.40.198] 2023-06-05 16:26:11
Одоо бас хаана яаж ямар хүсэлт өгөх юм бол доо.хорооны ажилчид нь юу ч мэдэхгүй гээд байх юм.1 сараас хойш аваагүй.
Б.батдаваа [202.126.88.159] 2023-06-05 16:49:41
1 сараас хойш хүүхдийн мөнгө аваагүй ямар хүсэлт хаана гаргах юм болоо
Зочин [202.126.89.44] 2023-06-05 16:19:35
Хэнд яаж хүсэлт гагах юм бэ. 1 сараас хойш аваагүй.