Шугам хоолойд ажиллаж байсан 53 настай эрэгтэй ШОРООД дарагдаж харамсалтайгаар АМИА алджээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан нэг иргэн шороод дарагдаж харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 08-ны 12:56 цагт энэ тухай дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д/ 53 настай, эрэгтэй/ бохирын шугам хоолой суурилуулахаар ухсан гурван метрийн гүнд ажиллаж байх явцад дээрээс шороо нурж, дарагдаж нарсан байна.
Сэтгэгдэл
Алдаа [202.9.40.234] 2023-06-10 21:52:15
Шороод гэж биш, харин шороонд гэж бичнэ
Зочин [66.181.190.93] 2023-06-09 21:20:09
Эргийн налуулга мэдэхгүй инженерийн гай юм даа