Дэлхийн даяар 110 сая хүн дүрвэжээ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газар өнөөдөр гаргасан тайлангаас үзвэл, 2022 оны эцэст дайн дажин, хавчлага, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс болж, дэлхий даяар 108.4 сая хүн дүрвэжээ. Энэ тоо өмнө нь байгаагүй өндөр тоо болж байгаа бөгөөд 2021 оноос 19.1 саяар нэмэгдсэн байна. 2023 онд хавчлагын улмаас орон гэргүй болсон хүний тоо мөн нэмэгдсэн хэвээр байна. Суданы мөргөлдөөний улмаас дүрвэгсэд нэмэгдээд энэ 5 дугаар сард 110 сая орчим хүн орон гэргүй болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газар таамаглажээ.

Орон гэргүй хүмүүсийн дийлэнх нь бага, дунд орлоготой орны иргэд байна. Чинээлэг улсууд ийм гамшигт өртөөгүй. Хөгжил сул 46 орны Дотоодын Нийт Бүтээгдэхүүн дэлхийн нийт хэмжээний 1.3 хүрэхгүй хувийг эзэлдэг боловч тэд дүрсвэгсдийн 20-оос дээш хувийг хүлээж авсан байна гэж тайланд дурдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.