Эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулна

Aдмин / Орон нутаг

Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.

Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.

Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар 9 аймгийн 24 сумын 30 голомтонд бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

зочин [202.9.40.239] 2023-06-19 14:32:25

ямар өвчнөөс хамгаалсан юу гэдэг вакцин бэ хаанд нь тарьдаггүй вакцин уу сүүл идэхгүй болж байгаам бна дөө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.