ГАНГА НУУР СЭРГЭЖ 2005 ОНЫ УСНЫ ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Ганга нуур сэргэж 2005 оны усны түвшинд хүрчээ. Ганга нуур нь 2016-2017 онуудад 70 хувь нь ширгэж түүхэнд зураг болж үлдэх аюулд орсон. Нуур ширгэсэн нь эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болсон.
2017 онд “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлж, молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ.
Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна. Нуурыг малын хөлөөс чөлөөлөх,зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10га талбайд 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ.
Үүнээс гадна Ганга нуурын эргээс 500м зайд аялагч жуулчдад зориулсан тохижилтын талбай буюу бичил цэцэрлэг хүрээлэн бий болгосон байна. 2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [107.77.201.142] 2023-06-19 22:59:35
Үгүй яахав ээ, нуурынхаа амыг барьж, амийг таслахаас өмнөхөн нэг юм болиулжээ. Гэхдээ байгалийн нөхөн сэргэх чадвар ч гэж бий. Мод сайн тарь. Усны эзэн бол мод шүү дээ.