Архангайд хүчтэй шороон шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, гэр нуржээ
Архангай аймгийн Хашаат сумын Баян баг гэдэг газар өчигдөр 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсч унасан байна.
Мөн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн “Бор шанд” гэдэг газар зургаадугаар сарын 20-ны өдрийн 18:40 цагийн орчимд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга, шуурсны улмаас малчин Б-ын 5 ханатай гэр нурж, дахин ашиглах боломжгүй болжээ.
Сэтгэгдэл