Хэрлэн гол дагуу 3 га талбайд бургас тарьж, нөхөн сэргээлт хийлээ
Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын 6 дугаар багт байрших Хэрлэн гол дагуух бургас, байгалийн ойн санг хамгаалах ажлын хүрээнд аймгийн "Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал"-аар 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нөхөн сэргээлт, тарилт хийсэн далбайн арчилгаа, усалгааг тогтмол зохион байгуулан ажиллаж ургалтын чанарт анхаарч байна.
Тус ойн анги 2014 онд байгуулагдсан одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил нийт 30 мянга, энэ жил 73 мянган ширхэг мөчир тарилт хийгээд байна.
Мөн Хэрлэн гол дагуух 45 га талбайн ойн сан, аймгийн төвийн 28,8 га талбайн ногоон байгууламж, автозамын дагуух 52,7 га ойн зурвасыг бүрэн хариуцсан ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн өөрсдийн санаачилгаар голын сан бүхий газруудыг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл
иргэн [59.153.112.142] 2023-06-21 11:49:10
мод тарих амархан , арчилж ургуулах нь хэцүү